Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Удирдах бүрэлдэхүүнд сургалт зохион байгуулав

“Нийслэл Улаанбаатар хотод газар хөдлөлтийн гамшиг тохиолдож “онц байдал” тогтоосон үеийн төрийн байгууллагуудын харилцан хамтын ажиллагаа” сэдэвт стратегийн команд штабын сургуулийн хүрээнд ШШГЕГ болон ЦЕГ-ын удирдах бүрэлдэхүүний сургалтыг зохион байгууллаа.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Удирдах бүрэлдэхүүнд сургалт зохион байгуулав
Удирдах бүрэлдэхүүнд сургалт зохион байгуулав. Зураг: МҮОНРТ

“Нийслэл Улаанбаатар хотод газар хөдлөлтийн гамшиг тохиолдож “онц байдал” тогтоосон үеийн төрийн байгууллагуудын харилцан хамтын ажиллагаа” сэдэвт стратегийн команд штабын сургуулийн хүрээнд ШШГЕГ болон ЦЕГ-ын удирдах бүрэлдэхүүний сургалтыг зохион байгууллаа.

Энэ үеэр ОБЕГ-ын дэд дарга, бригадын генерал Б.Ууганбаяр ослын үеийн удирдлагын тогтолцоо, үйл ажиллагаа болон ирэх зургадугаар сарын 7-9-ний өдрүүдэд Үндэсний аюулгүй байдлын зөвлөл, Монгол Улсын Шадар сайдын ажлын алба, Онцгой байдлын ерөнхий газар, Нийслэлийн Засаг даргын тамгын газар хамтран зохион байгуулах стратегийн команд штабын сургуулийн талаар мэдээлэл өгсөн юм.

Стратегийн команд штабын сургуульд Гамшгаас хамгаалах 12 улсын алба, яам агентлаг, Төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллага, олон улсын байгууллага, болон 21 аймгийн Онцгой комиссын гишүүд оролцоногэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Хуваалцах