Удирдамж батлах тухай Байнгын хорооны тогтоолын төслийг батлав
УИХ-ын Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны өнөөдрийн (2022.03.28) хуралдаанаар Боловсролын тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1 дэх хэсэг буюу
Мэдээллийн алба

УИХ-ын Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны өнөөдрийн (2022.03.28) хуралдаанаар Боловсролын тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1 дэх хэсэг буюу “Боловсролын сургалтын барилга, байгууламж, техник хэрэгсэл, тоног төхөөрөмж нь багш, ажилтан, суралцагчийн хөдөлмөрийн онцлогт тохирсон, хөгжлийн бэрхшээлтэй суралцагчийн тусгай хэрэгцээнд нийцсэн, эрүүл ахуй, аюулгүй байдлын шаардлагыг хангасан байна” гэсэн заалтын хэрэгжилтийг шалгаж, санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийн удирдамжийг батлах асуудлыг хэлэлцлээ.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Б.Баярсайхан, Ц.Мөнхцэцэг, Ё.Баатарбилэг нар үг хэллээ.
Гишүүдийн гаргасан саналыг нэмж тусгаснаар Удирдамж батлах тухай Байнгын хорооны тогтоолын төслийг гишүүдийн олонхийн саналаар батлав гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.


















