Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Удирдлагын академийг Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор шагнав

Шагналыг Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан тус академийн туганд зүүж өгсөн юм.

О.
О.Энхмаа

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Удирдлагын академийг Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор шагнав
Удирдлагын академийг Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор шагнав. Зураг: МҮОНРТ

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар шинэ цагийн төрийн удирдах ажилтнуудыг 100 жилийн турш бэлтгэж ирсэн Удирдлагын академийг Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор шагналаа.

Шагналыг Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан тус академийн туганд зүүж өгсөн юм. Удирдлагын академийг Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор шагнасан тухай Ерөнхийлөгчийн зарлигт “Монгол Улс үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн тогтоосны 103 жил, шинэ цагийн төрийн албаны сургууль Удирдлагын академи байгуулагдсаны 100 жилийн ойг тохиолдуулан нийгмийн хөгжлийн үе шат бүхэнд төр, нийгмийн бүхий л салбарт удирдах ажилтныг мэргэшүүлэх, мэдлэг чадварыг нь дээшлүүлэх, Монгол Улсад ардчилсан нийгмийг цогцлоон хөгжүүлж байгаа сүүлийн 20 гаруй жилд төрийн албан хаагчдыг бэлтгэн мэргэшүүлэх үүргээ нэр төртэй биелүүлж байгаа тус сургуулийн үе үеийн хамт олны хөдөлмөр, зүтгэлийг өндрөөр үнэлж Удирдлагын академийг Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор шагнасугай” гэжээ.

Хуваалцах