Удирдлагын хурлаар цаг үеийн асуудлыг хэлэлцэв
Хурлын үеэр үүргийн биелэлтийг Дотоод хяналт шинжилгээ, үнэлгээ, эрсдэлийн удирдлагын хэлтсийн дарга, дэд хурандаа Ж.Төмөрмандах танилцуулан,
Мэдээллийн алба

Өнөөдөр удирдлагын өргөтгөсөн шуурхай хурал боллоо. Хурлын үеэр үүргийн биелэлтийг Дотоод хяналт шинжилгээ, үнэлгээ, эрсдэлийн удирдлагын хэлтсийн дарга, дэд хурандаа Ж.Төмөрмандах танилцуулан, Санхүү эдийн засгийн хэлтэс, Дотоод хяналт шинжилгээ, үнэлгээ, эрсдэлийн удирдлагын хэлтсээс хэрэгжүүлсэн ажлын талаар мэдээлэл хийсэн.

Хурлын төгсгөлд бүтцийн нэгжүүдийн дарга, захирагч нарт жилийн эцсийн ажлын гүйцэтгэлийн үр дүн, үнэлгээ тооцоход анхаарах зарим асуудал, цаг үеийн нөхцөл байдалтай уялдуулан албаны бэлтгэл бэлэн байдлаа хангахад онцгой анхаарах, үүрэг гүйцэтгэлтийн чанар, хүртээмж, хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааг чанд мөрдөн, хяналт тавьж ажиллахыг дарга, хурандаа А.Дашням үүрэг болголоо гэж Нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.


















