Үен зургаан сар хээлээ тээж, 2-12 бүсрэг гаргадаг
Үен нь суусрынхан овгийн мах идэшт хөхтөн амьтны нэг төрөл бөгөөд бие жижиг, өнгө зүс янз бүр, олон зүйл. Монголд таван зүйлийн үен байдаг.
Мэдээллийн алба

Үен нь суусрын овгийн мах идэшт хөхтөн амьтны нэг төрөл, бие жижиг, өнгө зүс янз бүр бөгөөд Монголд таван зүйлийн үен байдаг.
Эр үенгийн биеийн урт 15-28 см, эм нь 11-20 см, сүүл нь 2-8 см, жин 40-250 гр байна. Зуны улиралд зоо нуруу, биеийн хажуугаар бор, бор хүрэн, хэвлий цагаан шаргал, өвлийн зүс нь цэвэр цагаан өнгөтэй. Цагаан үенгээс биеэр жижиг, богинохон сүүлтэй.

Ихэвчлэн шөнө, өглөө, оройн цагаар гөрөөлөх ба үлийн цагаан оготно, дагуурын огдой, алаг даага, зурам, жирх, жижиг шувууд, амьтны сэгээр хооллоно. Ороо хөөцөлдөө 5-6 сард болж эмэгчин 35 хоног хээлээ тээж 4-6 зулзага гаргана.
Шөнө гөрөөлөх учир өдөр хүнд харагдах нь ховор манай орны махчин амьтдын дотроос хамгийн жижиг нь. Цагаан үен элбэг газар ховор тохиолдоно. Хотны үен нь ахуйд хохирол учруулдаг мэрэгчдийг устгаж, арьс үс өгдөг ашигтай амьтан. Жилд 2 удаа 5-6, 8-9 дүгээр саруудад гуужна


















