Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

УЕПГ: Иргэн, хуулийн этгээд болон өмгөөлөгчөөс гаргасан 324 гомдол, хүсэлтийг шийдвэрлэв

Прокурорын байгууллага 2023 оны 5 дугаар сарын 01-нээс 05-ны өдрүүдэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогч иргэн, хуулийн этгээд болон өмгөөлөгчөөс гаргасан 367 гомдол, хүсэлтийг шинээр хүлээн авч, нийт 1069 гомдол, хүсэлтийг хянан шалгав. Үүнээс 324 гомдол, хүсэлтийг шийдвэрлэж холбогдох арг

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
УЕПГ: Иргэн, хуулийн этгээд болон өмгөөлөгчөөс гаргасан 324 гомдол, хүсэлтийг шийдвэрлэв
УЕПГ: Иргэн, хуулийн этгээд болон өмгөөлөгчөөс гаргасан 324 гомдол, хүсэлтийг шийдвэрлэв. Зураг: МҮОНРТ

Прокурорын байгууллага 2023 оны 5 дугаар сарын 01-нээс 05-ны өдрүүдэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогч иргэн, хуулийн этгээд болон өмгөөлөгчөөс гаргасан 367 гомдол, хүсэлтийг шинээр хүлээн авч, нийт 1069 гомдол, хүсэлтийг хянан шалгав. Үүнээс 324 гомдол, хүсэлтийг шийдвэрлэж холбогдох арга хэмжээг авсан бөгөөд одоо прокурорт 745 хянагдаж байна.

Шинээр хүлээн авсан гомдол, хүсэлтийн 6 нь ял эдлүүлэх ажиллагаатай холбоотой, 4 нь шүүхээр шийдвэрлэгдсэн хэрэгт шинээр илэрсэн нөхцөл байдлыг шалгуулах талаар байгаа бол 324 нь эрүүгийн болон зөрчлийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны талаар гаргасан гомдол, хүсэлт байна.

Дээрх хугацаанд Нийслэлийн Дүнжингарав, Мишээл төвүүдэд ажиллаж байгаа “Прокурорын байгууллагын нэг цонхны үйлчилгээ үзүүлэх төв”-үүд нийт 14 иргэний өргөдөл гомдлыг хүлээн авч харьяа прокурорын газарт нь шилжүүлж, 21 иргэнд прокурорын байгууллагын чиг үүрэг, үйл ажиллагаатай холбоотой зөвлөгөө мэдээллийг өгч ажиллав.

Эх сурвалж: УЕПГ

Хуваалцах