Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Үер, аянга цахилгаан, нөөлөг салхины аюулаас сэрэмжлүүлж байна

2018 оны 7 дугаар сарын 17-ны өдрийн байдлаар Увс нуурын савын Чигж, Баруунтуруун, Хархираа, Хангилцаг голын усны түвшин өмнөх өдрөөс 10-20 см нэмэгдэж, Чигж, Хархираа, Хариг, Алтай нуруунаас усжих Ховд, Буянт, Онон, Хэрлэн голын эхээр үерийн түвшинг 5-40 см-ээр, Ховд гол, Мянгад сум орчимд үеийн аю

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 3 минут
Үер, аянга цахилгаан, нөөлөг салхины аюулаас сэрэмжлүүлж байна
Үер, аянга цахилгаан, нөөлөг салхины аюулаас сэрэмжлүүлж байна. Зураг: МҮОНРТ

2018 оны 7 дугаар сарын 17-ны өдрийн байдлаар Увс нуурын савын Чигж, Баруунтуруун, Хархираа, Хангилцаг голын усны түвшин өмнөх өдрөөс 10-20 см нэмэгдэж, Чигж, Хархираа, Хариг, Алтай нуруунаас усжих Ховд, Буянт, Онон, Хэрлэн голын эхээр үерийн түвшинг 5-40 см-ээр, Ховд гол, Мянгад сум орчимд үеийн аюултай түвшинг 30 см-ээр тус тус даван үерлэж байна.
Иймд дээр дурдсан гол мөрний дагуу суурьшиж, нутаглаж буй малчид, тариаланчид, аж ахуйн нэгж байгууллага, ард иргэд, аялал зугаалгаар яваа хүмүүс үерийн аюулаас сонор сэрэмжтэй байхыг Ус, цаг уур, орчны шинжилгээний газрын Газрын усны судалгааны хэлтсээс онцгойлон анхааруулж байна. Нутгийн хойд хэсгээр усархаг аадар бороо орох тул болзошгүй үер ус, аянга цахилгаан, нөөлөг салхины аюулаас сэрэмжтэй байхыг Ус, цаг уур, орчны шинжилгээний газраас мэдээллээ.2018 ОНЫ 7 ДУГААР САРЫН 16-НААС 7 ДУГААР САРЫН 23-НЫГ ХҮРТЭЛХ 7 ХОНОГИЙН ЦАГ АГААРЫН УРЬДЧИЛСАН ТӨЛӨВБаруун аймгуудын нутгаар: 16-19-нд ихэнх нутгаар, 20-нд нутгийн зүүн хагаст бороо, 21-22-нд нутгийн хойд хэсгээр түр зуурын бороо аадар орно. Дуу цахилгаантай. Зарим газраар борооны өмнө салхи түр зуур ширүүснэ. 16-20-нд Монгол Алтайн нуруу, Хангайн уулархаг нутаг, Завхан голын эхээр шөнөдөө 4-9 хэм, өдөртөө 13-18 хэм дулаан, Алтайн өвөр говиор шөнөдөө 15-20 хэм, өдөртөө 27-32 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 8-13 хэм, өдөртөө 19-24 хэм дулаан байна. Бусад хугацаанд дулаарч, Монгол Алтайн нуруу, Хангайн уулархаг нутгаар шөнөдөө 7-12 хэм, өдөртөө 19-24 хэм дулаан, Алтайн өвөр говиор шөнөдөө 18-23 хэм, өдөртөө 30-35 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 12-17 хэм, өдөртөө 23-28 хэм дулаан байна.Төвийн аймгуудын нутгаар: 16-17-нд ихэнх нутгаар, 18-19, 21-22-нд зарим газраар түр зуурын бороо, 20-нд ихэнх нутгаар усархаг бороо орно. Дуу цахилгаантай. Салхи 20-нд баруун хойноос 12-14м/с, бусад хугацаанд борооны өмнө зарим газраар түр зуур ширүүснэ. 19-20-нд Дархадын хотгор, Хөвсгөл, Хангай, Хэнтийн уулархаг нутгаар шөнөдөө 8-13 хэм, өдөртөө 19-24 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 14-19 хэм, өдөртөө 28-33 хэм хүрч хална. Бусад хугацаанд Дархадын хотгор, Хөвсгөл, Хангай, Хэнтийн уулархаг нутаг, Тэрэлж орчмоор шөнөдөө 5-10 хэм, өдөртөө 17-22 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 11-16 хэм, өдөртөө 22-27 хэм дулаан байна.Зүүн аймгуудын нутгаар: 16-нд нутгийн хойд хэсгээр, 17, 19, 20, 21-нд ихэнх нутгаар, 18,22-нд зарим газраар түр зуурын бороо аадар орно. Дуу цахилгаантай. Салхи 20-21-нд ихэнх нутгаар үе үе 14-16м/с, бусад хугацаанд борооны өмнө түр зуур ширүүсэх төлөвтэй. Ихэнх хугацаанд нутгийн хойд хэсгээр шөнөдөө 7-12 хэм өдөртөө 19-24 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 12-17 хэм өдөртөө 25-30 хэм дулаан, 20-21-нд нутгийн зүүн хэсгээр 28-33 хэм хүрч хална. Говийн аймгуудын нутгаар: 16-21-нд зарим газраар түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Салхи 20-21-нд баруун хойноос 14-16м/с, бусад хугацаанд борооны өмнө түр зуур ширүүснэ. Дундговийн нутгаар шөнөдөө 11-16 хэм, өдөртөө 24-29 хэм, бусад нутгаар шөнөдөө 15-20 хэм, өдөртөө 27-32 хэм дулаан, 18-20-нд өдөртөө 30-35 хэм хүрч хална.

Хуваалцах