Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Үер борооны усны байгууламж болон бусад бүлгийн 14 стандартын төслийг хэлэлцэнэ

Эхлээд Хотын стандартыг баталж мөрдүүлэх тухай тогтоолын төслийг хэлэлцсэн юм.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Үер борооны усны байгууламж болон бусад бүлгийн 14 стандартын төслийг хэлэлцэнэ
Үер борооны усны байгууламж болон бусад бүлгийн 14 стандартын төслийг хэлэлцэнэ. Зураг: МҮОНРТ

Нийслэлийн ИТХ-ын Зөвлөл хуралдаж, хэд хэдэн асуудлыг хэлэлцлээ. Эхлээд Хотын стандартыг баталж мөрдүүлэх тухай тогтоолын төслийг хэлэлцсэн юм. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд хүртээмжтэй дэд бүтэц, үер борооны усны байгууламж, гудамж зам, барилга байгууламжийн хаягжилт, нийгмийн дэд бүтэц, бие даасан инженерийн дэд бүтэц, дуу чимээний бохирдол, барилгын хийц, эдлэхүүн, техникийн талаарх нийт долоон бүлгийн 14 стандартын төслийг Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас өргөн барьсан юм.

Энэхүү төслийг боловсруулахдаа Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлагууд, харьяа байгууллага, олон нийтээс санал авчээ. Улмаар оновчтой, үндэслэл бүхий саналыг төсөлд тусгасан гэж Хотын стандарт, хяналтын газраас танилцуулсан юм.

Эх сурвалж: Нийслэлийн ИТХ-ын ХМТ

Хуваалцах