Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Үер, усны аюулаас сэрэмжлүүлж байна

2018 оны 8 дугаар сарын 3-ны өдрийн байдлаар Хангай нуруунаас эхтэй Хойттамир, Таац, Түй, Байдраг, Чулуут голын адаг болон Орхон голын эхээр усны түвшин өмнөх өдрийнхөөс 10-65 см нэмэгдэж,

ЦУ
Цаг Уур Орчны Шинжилгээний Газар

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Үер, усны аюулаас сэрэмжлүүлж байна
Үер, усны аюулаас сэрэмжлүүлж байна. Зураг: МҮОНРТ

2018 оны 8 дугаар сарын 3-ны өдрийн байдлаар Хангай нуруунаас эхтэй Хойттамир, Таац, Түй, Байдраг, Чулуут голын адаг болон Орхон голын эхээр усны түвшин өмнөх өдрийнхөөс 10-65 см нэмэгдэж, Заг, Шаргалжуут, Шар-Усны гол, Таац, Түй, Хэрлэн, Ховд, Хархираа, Чигж гол үерийн түвшинг 5-30 см, Онон гол Дадал сум болон Туул гол Лүн сум орчимд үерийн аюултай түвшинг 5-10 см давсан тус тус хүчтэй үерлэж байна.

Иймд дээр дурьдсан голууд болон гол мөрний дагуу суурьшиж, нутаглаж буй малчид, тариаланчид, аж ахуйн нэгж байгууллага, ард иргэд, аялал зугаалгаар яваа хүмүүс үерийн аюулаас байнга сонор сэрэмжтэй байхыг онцгойлон анхааруулж байна.

Гадаргын усны судалгааны хэлтэс

Хуваалцах