Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Үер, усны аюулаас сэрэмжлүүлж байна

2018 оны 8 дугаар сарын 10-ний өдрийн байдлаар Хангай нуруунаас усжих Түй, Байдраг, Шар-Усны гол, Заг, Цагаантуруут, Таац, Онги, Сэлэнгэ мөрөн Орхон голын дунд хэсэг болон Хөвсгөл нуураас эхтэй Эг голын усны түвшин өмнөх өдрөөс 5-35 см нэмэгдэж,

ЦУ
Цаг Уур Орчны Шинжилгээний Газар

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Үер, усны аюулаас сэрэмжлүүлж байна
Үер, усны аюулаас сэрэмжлүүлж байна. Зураг: МҮОНРТ

2018 оны 8 дугаар сарын 10-ний өдрийн байдлаар Хангай нуруунаас усжих Түй, Байдраг, Шар-Усны гол, Заг, Цагаантуруут, Таац, Онги, Сэлэнгэ мөрөн Орхон голын дунд хэсэг болон Хөвсгөл нуураас эхтэй Эг голын усны түвшин өмнөх өдрөөс 5-35 см нэмэгдэж, Орхон, Онги, Таац, Шаргалжуут, Шар-Усны гол, Байдраг, Хүдэр, Туул /Лүн/, Онон, Хэрлэн /Мөнгөморьт сум/, Ховд, Хархираа, Чигж , Орхон зэрэг голууд үерийн түвшинг 10-30 см, ус судлалын Байдраг-Баянбүрд, Орхон-Орхонтуул харуул орчимд үерийн аюултай түвшинг 5-30 см даван тус тус хүчтэй үерлэж байна.

Иймд дээр дурьдсан голууд болон гол мөрний дагуу суурьшиж, нутаглаж буй малчид, тариаланчид, аж ахуйн нэгж байгууллага, ард иргэд, аялал зугаалгаар яваа хүмүүс үерийн аюулаас байнга сонор сэрэмжтэй байхыг онцгойлон анхааруулж байна.

Гадаргын усны судалгааны хэлтэс

Хуваалцах