Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Үер, усны аюулаас сэрэмжлүүлж байна

2018 оны 8 дугаар сарын 11-ний өдрийн байдлаар Хэнтий нуруунаас эхтэй Тэрэлж, Барх, Эг, Балж, Хангай нуруунаас усжих Түй, Байдраг, Заг, Таац, Онги, Чулуут, Сэлэнгэ мөрөн Орхон голын дунд болон адгаар усны түвшин өмнөх өдрөөс 5-45 см нэмэгдэж,

ЦУ
Цаг Уур Орчны Шинжилгээний Газар

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Үер, усны аюулаас сэрэмжлүүлж байна
Үер, усны аюулаас сэрэмжлүүлж байна. Зураг: МҮОНРТ

2018 оны 8 дугаар сарын 11-ний өдрийн байдлаар Хэнтий нуруунаас эхтэй Тэрэлж, Барх, Эг, Балж, Хангай нуруунаас усжих Түй, Байдраг, Заг, Таац, Онги, Чулуут, Сэлэнгэ мөрөн Орхон голын дунд болон адгаар усны түвшин өмнөх өдрөөс 5-45 см нэмэгдэж, Орхон /Хархорин/, Онги, Шаргалжуут, Шар-Усны гол, Байдраг, Хүдэр, Туул /Лүн/, Онон, Хэрлэн /Мөнгөморьт сум/ , Ховд, Хархираа, Чигж зэрэг голууд үерийн түвшинг 10-35 см, ус судлалын Байдраг-Баянбүрд, Орхон-Орхонтуул, Таац-Нарийнтээл харуул орчимд үерийн аюултай түвшинг 20-50 см даван тус тус хүчтэй үерлэж байна.

Иймд дээр дурьдсан голууд болон гол мөрний дагуу суурьшиж, нутаглаж буй малчид, тариаланчид, аж ахуйн нэгж байгууллага, ард иргэд, аялал зугаалгаар яваа хүмүүс үерийн аюулаас байнга сонор сэрэмжтэй байхыг онцгойлон анхааруулж байна.

Гадаргын усны судалгааны хэлтэс

Хуваалцах