Үер, усны аюулаас сэрэмжлүүлж байна
2018 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн байдлаар Хөвсгөлийн уулсаас эхтэй Үүр, Хэнтий нурууны зүүн хажуугийн Онон голын усны түвшин өмнөх өдрөөс 15-20 см нэмэгдэж, үерийн түвшинг 10-15 см давсан байна.
Мэдээллийн алба

2018 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн байдлаар Хөвсгөлийн уулсаас эхтэй Үүр, Хэнтий нурууны зүүн хажуугийн Онон голын усны түвшин өмнөх өдрөөс 15-20 см нэмэгдэж, үерийн түвшинг 10-15 см давсан байна. Мөн түүнчлэн Балж, Хэрлэн, Үүр, Байдраг, Ховд, Хархираа, Туул болон Орхон голын адгаар үерийн түвшинг 10-80 см, Орхон гол Орхонтуул баг, Балж гол Дадал сум орчимд үерийн аюултай түвшинг 10-30 см даван тус тус хүчтэй үерлэж байна.
Иймд дээр дурьдсан голууд болон гол мөрний дагуу суурьшиж, нутаглаж буй малчид, тариаланчид, аж ахуйн нэгж байгууллага, ард иргэд, аялал зугаалгаар яваа хүмүүс үерийн аюулаас байнга сонор сэрэмжтэй байхыг онцгойлон анхааруулж байна.
Гадаргын усны судалгааны хэлтэс


















