Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Үер, усны аюулаас сэрэмжлүүлж байна

2015 оны долоодугаар сарын 19-ний өдрийн байдлаар Орхон голын дундуур усны түвшин өмнөх өдрийнхөөс 45-55 см нэмэгдэж, Өлзийт болон Хархорин сум орчимд үерийн түвшинг 10-40 см даваад байна.

ЦУ
Цаг Уур Орчны Шинжилгээний Газар

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Үер, усны аюулаас сэрэмжлүүлж байна
Үер, усны аюулаас сэрэмжлүүлж байна. Зураг: МҮОНРТ

2015 оны долоодугаар сарын 19-ний өдрийн байдлаар Орхон голын дундуур усны түвшин өмнөх өдрийнхөөс 45-55 см нэмэгдэж, Өлзийт болон Хархорин сум орчимд үерийн түвшинг 10-40 см даваад байна. Мөн түүнчлэн Хангайн өврийн Онги голын адгаар усны түвшин өнгөрсөн өдрүүдэд нийт 85 см нэмэгдэж, үерийн түвшинг 5 см давсан байдалтай байна.

Өнөөдрийн байдлаар Орхон, Хөгшин Орхон, Ховд, Буянт, Байдраг, Онги зэрэг голууд үерийн түвшинг даван үерлэж байгаа тул дээрх голуудын сав болон гол мөрний эрэг, татам дагуу суурьшиж, нутагшиж буй малчид, наадамчин олон, ард иргэд, аж ахуйн нэгж, аялаж, амарч, зугаалж буй хүмүүсийг үерийн аюулаас сэрэмжтэй байхыг онцгойлон анхааруулж байна.

Ус,цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэн
Ус судлалын сектор
2015.07.19

Хуваалцах