Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Үерийн аюулаас болгоомжтой байхыг онцгойлон анхааруулж байна

гол болон гол мөрний сав дагуу суурьшиж нутаглаж буй малчид, аялж, амарч зугаалж яваа ард иргэдийг үерийн аюулаас болгоомжтой байхыг онцгойлон анхааруулж байна.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Үерийн аюулаас болгоомжтой байхыг онцгойлон анхааруулж байна
Үерийн аюулаас болгоомжтой байхыг онцгойлон анхааруулж байна. Зураг: МҮОНРТ

Өнөөдрийн буюу 6 дугаар сарын 23-ны өдрийн байдлаар Хөвсгөлийн уулсаас эхтэй Үүр, Хэнтий нурууны зүүн хажуугаас усжих Онон, Алтай нуруунаас эхтэй Чонохарайх, Хангай нурууны арын Сэлэнгэ мөрөн, Орхон гол, Сүхбаатар хот орчмоор усны түвшин өмнөх өдрийнхөөс 10-30 см нэмэгдэж Туул, Онон, Балж, Хэрлэн, Халх, Улз, Ховд зэрэг гол үерийн түвшинг 5-50 см даван тус тус хүчтэй үерлэж байна.

Ойрын өдрүүдэд зүүн аймгийн зарим нутгаар түр зуурын аадар бороо орох тул тухайн хугацаанд орсон хур борооны эрчимшил хэмжээнээс шалтгаалан гол мөрний усны түвшин богино хугацаанд огцом нэмэгдэх , хуурай сайр, гуу жалгаар уруйн үер буух нөхцөл бүрдэх тул дээрх гол болон гол мөрний сав дагуу суурьшиж нутаглаж буй малчид, аялж, амарч зугаалж яваа ард иргэдийг үерийн аюулаас болгоомжтой байхыг онцгойлон анхааруулж байна.

Ус, цаг уур, орчны судалгаа мэдээллийн хүрээлэн

Хуваалцах