Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Үерийн аюулаас сэрэмжлүүлж байна

2018 оны 8 дугаар сарын 13-ны өдрийн байдлаар Хангай нуруунаас эхтэй Орхон, Онги, Шаргалжуут, Таац, Хэнтий нуруунаас усжих Онон, Хэрлэн, Алтай нурууны Ховд, Увс нуурын савын Хархираа зэрэг голууд

ЦУ
Цаг Уур Орчны Шинжилгээний Газар

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Үерийн аюулаас сэрэмжлүүлж байна
Үерийн аюулаас сэрэмжлүүлж байна. Зураг: МҮОНРТ

2018 оны 8 дугаар сарын 13-ны өдрийн байдлаар Хангай нуруунаас эхтэй Орхон, Онги, Шаргалжуут, Таац, Хэнтий нуруунаас усжих Онон, Хэрлэн, Алтай нурууны Ховд, Увс нуурын савын Хархираа зэрэг голууд үерийн түвшинг 10-40 см, ус судлалын Байдраг-Баянбүрд, Орхон-Орхонтуул, Хэрлэн-Чойбалсан харуул орчимд үерийн аюултай түвшинг 10-25 см даван тус тус хүчтэй үерлэж байна.

Иймд дээр дурьдсан голууд болон гол мөрний дагуу суурьшиж, нутаглаж буй малчид, тариаланчид, аж ахуйн нэгж байгууллага, ард иргэд, аялал зугаалгаар яваа хүмүүс үерийн аюулаас байнга сонор сэрэмжтэй байхыг онцгойлон анхааруулж байна.

Гадаргын усны судалгааны хэлтэс

Хуваалцах