Үерийн аюулаас сэрэмжлүүлж байна
2019 оны 6 дугаар сарын 6-ны өдрийн байдлаар Хэнтий нуруунаас эхтэй Хурх, Барх, Балж, Онон, болон Хэрлэн гол Багануур дүүрэг орчимд усны түвшин өмнөх өдрийнхөөс 10-40 см нэмэгдэж,
Мэдээллийн алба

2019 оны 6 дугаар сарын 6-ны өдрийн байдлаар Хэнтий нуруунаас эхтэй Хурх, Барх, Балж, Онон, болон Хэрлэн гол Багануур дүүрэг орчимд усны түвшин өмнөх өдрийнхөөс 10-40 см нэмэгдэж, Онон, Балж гол олон жилийн дунджийг 25-70 см, Хэрлэн гол Мөнгөнморьт сум, Багануур дүүрэг орчимд үерийн түвшинг 10-35 см даван тус тус үерлэж байна.
Иймд дээрх голуудын эрэг дагуу суурьшиж, нутаглаж буй ард иргэд аж ахуйн нэгж байгууллага, аялал зугалгаар яваа хүмүүсийг үерийн аюулаас болгоомжтой байж бага насны хүүхдэд тавих анхааралаа сайжруулахыг онцгойлон анхааруулж байна.
Гадаргын усны судалгааны хэлтэс
2019-06-06


















