Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Үерийн аюулаас сэрэмжлүүлж байна

гол мөрний эрэг дагуу бууж суурьшихгүй байх, аялж амарч зугаалахдаа гол руу орохгүй, бага насны хүүхдэд тавих анхаарлаа сайжруулж үер усны аюулаас сэрэмжтэй байхыг онцгойлон анхааруулж байна.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Үерийн аюулаас сэрэмжлүүлж байна
Үерийн аюулаас сэрэмжлүүлж байна. Зураг: МҮОНРТ

Өнөөдрийн буюу 6 дугаар сарын 25-ны өдрийн байдлаар Хэнтий нурууны баруун хажуугаас усжих Туул гол Заамар, Лүн сум орчимд болон зүүн хажуугийн Хэрлэн гол Өндөрхаан, Чойбалсан хот орчимд усны түвшин өмнөх өдрийнхөөс 10-20 см нэмэгдэж, олон жилийн дундаж түвшинг 5-45, Хэрлэн, Онон, Улз, Халх зэрэг голууд үерийн түвшинг 10 см орчим даван үерлэсэн хэвээр байна. Маргааш буюу 6 дугаар сарын 26-нд Хэрлэн гол Өндөрхаан сум орчимд усны түвшин 30 см нэмэгдэж, үерийн түвшинг 10 см даван үерлэнэ.

Иймд дээр дурдсан гол болон суурин газрын ойролцоо байгаа гол мөрний эрэг дагуу бууж суурьшихгүй байх, аялж амарч зугаалахдаа гол руу орохгүй байх, бага насны хүүхдэд тавих анхаарлаа сайжруулж үер усны аюулаас сэрэмжтэй байхыг онцгойлон анхааруулж байна.

Ус, цаг уур, орчны судалгаа мэдээллийн хүрээлэнгийн

Гадаргын усны судалгааны хэлтэс

Хуваалцах