Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Үерийн аюулаас сэрэмжлүүлж байна

8 дугаар сарын 9-ний өдрийн байдлаар Орхон голын дунд хэсэг, Халх голын нийт уртын дагууд, Хангай нурууны өврийн Онги голын усны түвшин өмнөх өдрийнхөөс 15-25 см нэмэгдсэн байна.

ЦУ
Цаг Уур Орчны Шинжилгээний Газар

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Үерийн аюулаас сэрэмжлүүлж байна
Үерийн аюулаас сэрэмжлүүлж байна. Зураг: МҮОНРТ

8 дугаар сарын 9-ний өдрийн байдлаар Орхон голын дунд хэсэг, Халх голын нийт уртын дагууд, Хангай нурууны өврийн Онги голын усны түвшин өмнөх өдрийнхөөс 15-25 см нэмэгдсэн байна. Харин Улз, Халх, Хэрлэн болон Увс нуурын савын Хархираа зэрэг голууд үерийн түвшинг 10-30 см давсан хэвээр байна.

Маргааш буюу 8 дугаар сарын 10-нд баруун болон говийн аймгуудын нутгийн зүүн хойд хэсэг, төвийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр бороо орно. Иймд дээр дурьдсан голууд болон гол мөрний сав дагуу суурьшиж, нутаглаж буй малчид, тариаланчид, аж ахуйн нэгж байгууллага, аялал, амралт, зугаалгаар явж буй хүмүүсийг үер усны аюулаас сэрэмжтэй байхыг онцгойлон анхааруулж байна.

Ус, цаг уур, орчны судалгаа мэдээлэлийн хүрээлэн
Гадаргын усны судалгааны хэлтэс

2022-08-09

Хуваалцах