Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Үерийн аюулаас сэрэмжлүүлж байна

Наймдугаар сарын 20-ний өдрийн байдлаар Хэрлэн голын дагуу мөн Хэнтий нурууны баруун хажуугаас усжих Туул, зүүн хажуугийн Онон зэрэг голуудын

ЦУ
Цаг Уур Орчны Шинжилгээний Газар

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Үерийн аюулаас сэрэмжлүүлж байна
Үерийн аюулаас сэрэмжлүүлж байна. Зураг: МҮОНРТ

Наймдугаар сарын 20-ний өдрийн байдлаар Хэрлэн голын дагуу мөн Хэнтий нурууны баруун хажуугаас усжих Туул, зүүн хажуугийн Онон зэрэг голуудын усны түвшин өмнөх өдрийнхөөс 5-10 см нэмэгдэж, Хэрлэн, Улз, Хархираа зэрэг голууд үерийн түвшинг 5-25 см, Улз гол Эрээнцав сум орчимд үерийн аюултай түвшинг 20 см даван үерлэж байна.

Маргааш буюу 8 дугаар сарын 21-нд Онон голын дагууд Хэрлэн гол Багануур, Өндөрхаан, Чойбалсан болон Туул гол Лүн орчимд усны түвшин 5-10 см нэмэгдэх хандлагатай байна. Иймд дээр дурьдсан голууд болон гол мөрний сав дагуу суурьшиж, нутаглаж буй малчид, тариаланчид, аж ахуйн нэгж байгууллага, аялал, амралт, зугаалгаар явж буй хүмүүсийг үер усны аюулаас сэрэмжтэй байхыг онцгойлон анхааруулж байна.

Ус, цаг уур, орчны судалгаа мэдээлэлийн хүрээлэн
Гадаргын усны судалгааны хэлтэс

2022-08-20

Хуваалцах