Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Үерийн аюулаас сэрэмжлүүлж байна!

Зургаадугаар сарын 7-ны өдрийн байдлаар Хөвсгөлийн уулсаас эхтэй Эг, Үүр, Хэнтий нурууны баруун хажуугийн Ерөө, Хангай нурууны өврийн Богд, Буянт, Хожуул, Алтай нуруунаас усжих Ховд, Буянт, Булган, Үенч, Бодонч, Согоог, Харбут, Увс нуурын савын Хархираа,

ЦУ
Цаг Уур Орчны Шинжилгээний Газар

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Үерийн аюулаас сэрэмжлүүлж байна!
Үерийн аюулаас сэрэмжлүүлж байна!. Зураг: МҮОНРТ

Зургаадугаар сарын 7-ны өдрийн байдлаар Хөвсгөлийн уулсаас эхтэй Эг, Үүр, Хэнтий нурууны баруун хажуугийн Ерөө, Хангай нурууны өврийн Богд, Буянт, Хожуул, Алтай нуруунаас усжих Ховд, Буянт, Булган, Үенч, Бодонч, Согоог, Харбут, Увс нуурын савын Хархираа, Намир, Түргэн зэрэг голуудын усны түвшин өмнөх өдрийнхөөс 10-35 см нэмэгдэж, Хархираа, Харбут, Идэр, Үүр гол үерийн түвшинг 5-10 см, Хариг, Согоог гол үерийн аюултай түвшинг 5-20 см даван тус тус үерлэж байна.

Иймд дээрх гол мөрний сав дагуу суурьшиж, нутаглаж буй малчид, тариаланчид , аж ахуйн нэгж байгууллага, ард иргэдийг үерийн аюулаас сонор сэрэмжтэй байхыг анхааруулж байна.

УЦУОСМХ-н Гадаргын усны судалгааны хэлтэс
2023-06-07

Хуваалцах