Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Үерийн аюулаас сэрэмжлүүлж байна!

Зургаадугаар сарын 8-ны өдрийн байдлаар Хөвсгөлийн уулсаас эхтэй Үүр, Хангай нурууны арын Чулуут, өврийн Завхан, Алтай нуруунаас усжих Ховд, Буянт, Булган, Согоог, Сагсай, Харбут, Турган зэрэг голуудын усны түвшин өмнөх өдрийнхөөс 10-60 см нэмэгдэж

ЦУ
Цаг Уур Орчны Шинжилгээний Газар

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Үерийн аюулаас сэрэмжлүүлж байна!
Үерийн аюулаас сэрэмжлүүлж байна!. Зураг: МҮОНРТ

Зургаадугаар сарын 8-ны өдрийн байдлаар Хөвсгөлийн уулсаас эхтэй Үүр, Хангай нурууны арын Чулуут, өврийн Завхан, Алтай нуруунаас усжих Ховд, Буянт, Булган, Согоог, Сагсай, Харбут, Турган зэрэг голуудын усны түвшин өмнөх өдрийнхөөс 10-60 см нэмэгдэж, Булган, Харбут, Хархираа, Баруунтуруун, Идэр, Үүр гол үерийн түвшинг 5-65 см, Хариг, Согоог гол үерийн аюултай түвшинг 10-80 см даван тус тус хүчтэй үерлэж байна.

Иймд дээрх гол мөрний сав дагуу суурьшиж, нутаглаж буй малчид, тариаланчид , аж ахуйн нэгж байгууллага, ард иргэдийг үерийн аюулаас сонор сэрэмжтэй байхыг анхааруулж байна.

УЦУОСМХ-н Гадаргын усны судалгааны хэлтэс

2023-06-08

Хуваалцах