Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Үерийн аюулаас сэрэмжлүүлж байна!

Зургаадугаар сарын 15-ны өдрийн байдлаар Хэрлэн голын эхээр, Сэлэнгэ мөрний дунд хэсгээр Хөвсгөлийн уулсаас усжих Дэлгэрмөрөн, Хэнтий нуруунаас эхтэй Тэрэлж, Сөгнөгөр, Эг Хангай нурууны Урдтамир зэрэг голуудын усны түвшин өмнөх өдрийнхөөс 10-40 см нэмэгдэж,

ЦУ
Цаг Уур Орчны Шинжилгээний Газар

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Үерийн аюулаас сэрэмжлүүлж байна!
Үерийн аюулаас сэрэмжлүүлж байна!. Зураг: МҮОНРТ

Зургаадугаар сарын 15-ны өдрийн байдлаар Хэрлэн голын эхээр, Сэлэнгэ мөрний дунд хэсгээр Хөвсгөлийн уулсаас усжих Дэлгэрмөрөн, Хэнтий нуруунаас эхтэй Тэрэлж, Сөгнөгөр, Эг Хангай нурууны Урдтамир зэрэг голуудын усны түвшин өмнөх өдрийнхөөс 10-40 см нэмэгдэж, Үүр, Чигэртэй, Буянт, Хархираа, Булган болон Идэр голын эхээр үерийн түвшинг 5-35 см, Хариг, Ховд голууд үерийн аюултай түвшинг 5-10 см даван тус тус хүчтэй үерлэж байна.

Иймд дээрх гол мөрний сав дагуу суурьшиж, нутаглаж буй малчид, тариаланчид , аж ахуйн нэгж байгууллага, ард иргэдийг үерийн аюулаас сонор сэрэмжтэй байхыг анхааруулж байна.

УЦУОСМХ-н Гадаргын усны судалгааны хэлтэс
2023-06-15

Хуваалцах