Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Үерийн аюулаас сэрэмжлүүлж байна!

Зургаадугаар сарын 19-ний өдрийн байдлаар Зэлтэр, Хангай нуруунаас эхтэй Хануй, Идэр, Чулуут, Заг Алтай нуруунаас эхтэй Ховд зэрэг голуудын усны түвшин өмнөх өдрийнхөөс 10-50 см нэмэгдэж, Ховд, Хархираа, Үенч, Идэр зэрэг голууд үерийн түвшинг 5-10 см, Ховд гол Мянгад сум орчимд үерийн аюултай түвшин

ЦУ
Цаг Уур Орчны Шинжилгээний Газар

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Үерийн аюулаас сэрэмжлүүлж байна!
Үерийн аюулаас сэрэмжлүүлж байна!. Зураг: МҮОНРТ

Зургаадугаар сарын 19-ний өдрийн байдлаар Зэлтэр, Хангай нуруунаас эхтэй Хануй, Идэр, Чулуут, Заг Алтай нуруунаас эхтэй Ховд зэрэг голуудын усны түвшин өмнөх өдрийнхөөс 10-50 см нэмэгдэж, Ховд, Хархираа, Үенч, Идэр зэрэг голууд үерийн түвшинг 5-10 см, Ховд гол Мянгад сум орчимд үерийн аюултай түвшинг 55 см давсан байна.

Иймд дээрх гол мөрний сав дагуу суурьшиж, нутаглаж буй малчид, тариаланчид , аж ахуйн нэгж байгууллага, аялаж, амарч, зугаалж яваа ард иргэдийг үерийн аюулаас сонор сэрэмжтэй байж бага насны хүүхдэд тавих анхаарал халамжаа сайжруулахыг онцгойлон анхааруулж байна.

УЦУОСМХ-н Гадаргын усны судалгааны хэлтэс
2023-06-19

Хуваалцах