Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Үерийн аюулаас сэрэмжлүүлж байна!

Зургаадугаар сарын 26-ны өдрийн байдлаар Хөвсгөлийн уулзаас эхтэй Үүр, Хэнтий нурууны баруун хажуугийн Ерөө, зүүн хажуугийн Онон, Хэрлэн гол Багануур дүүрэг орчимд усны түвшин өмнөх өдрийнхөөс 35 см нэмэгдэж,

ЦУ
Цаг Уур Орчны Шинжилгээний Газар

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Үерийн аюулаас сэрэмжлүүлж байна!
Үерийн аюулаас сэрэмжлүүлж байна!. Зураг: МҮОНРТ

Зургаадугаар сарын 26-ны өдрийн байдлаар Хөвсгөлийн уулзаас эхтэй Үүр, Хэнтий нурууны баруун хажуугийн Ерөө, зүүн хажуугийн Онон, Хэрлэн гол Багануур дүүрэг орчимд усны түвшин өмнөх өдрийнхөөс 35 см нэмэгдэж, Ховд, Хархираа, Хэрлэн гол Багануур дүүрэг орчимд үерийн түвшинг 5 см, Ховд гол Мянгад сум орчимд үерийн аюултай түвшинг 40 см даван тус тус үерлэж байна.

Иймд дээрх гол мөрний сав дагуу суурьшиж, нутаглаж буй малчид, тариаланчид , аж ахуйн нэгж байгууллага, аялаж, амарч, зугаалж яваа ард иргэдийг үерийн аюулаас сонор сэрэмжтэй байж бага насны хүүхдэд тавих анхаарал халамжаа сайжруулахыг онцгойлон анхааруулж байна.

УЦУОСМХ-н Гадаргын усны судалгааны хэлтэс

2023-06-26

Хуваалцах