Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Үерийн аюулаас сонор сэрэмжтэй байхыг анхааруулж байна

2018 оны 7 дугаар сарын 26-ны өдрийн байдлаар Хэнтий нуруунаас усжих Туул, Хэрлэн, Увс нуурын савын Хархираа, Чигж, Хариг зэрэг голууд үерийн түвшинг 15-30 см, ус судлалын Онон-Дадал, Балж-Дадал, Ховд-Мянгад харуул орчимд үерийн аюултай түвшинг 40-65 см даван тус тус үерлэж байна.

ЦУ
Цаг Уур Орчны Шинжилгээний Газар

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Үерийн аюулаас сонор сэрэмжтэй байхыг анхааруулж байна
Үерийн аюулаас сонор сэрэмжтэй байхыг анхааруулж байна. Зураг: МҮОНРТ

2018 оны 7 дугаар сарын 26-ны өдрийн байдлаар Хэнтий нуруунаас усжих Туул, Хэрлэн, Увс нуурын савын Хархираа, Чигж, Хариг зэрэг голууд үерийн түвшинг 15-30 см, ус судлалын Онон-Дадал, Балж-Дадал, Ховд-Мянгад харуул орчимд үерийн аюултай түвшинг 40-65 см даван тус тус үерлэж байна.

Ирэх өдрүүдэд ихэнх нутгаар тур зуурын болон усархаг бороо орох тул жижиг гол хуурай сайраар уруйн үер буух, гол мөрний усны түвшин богино хугацаанд огцом өсөж үерлэх тул хот суурин газрын үерийн далангаар ус чөлөөтэй урсах нөхцлийг бүрдүүлэхийг орон нутгийн холбогдох байгууллага анхааралдаа авч урьдчилан арга хэмжээ авахыг зөвлөж байна.

Мөн түүнчлэн дээр дурьдсан голууд болон гол мөрний дагуу суурьшиж, нутаглаж буй малчид, тариаланчид, аж ахуйн нэгж байгууллага, ард иргэд, аялал зугаалгаар яваа хүмүүс үерийн аюулаас байнга сонор сэрэмжтэй байхыг онцгойлон анхааруулж байна.

Гадаргын усны судалгааны хэлтэс

Хуваалцах