Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Үерийн аюулаас сонор сэрэмжтэй байхыг онцгойлон анхааруулж байна

2018 оны 8 дугаар сарын 2-ны өдрийн байдлаар Хангай нуруунаас эхтэй Чулуут, Цагаантуруут, Таац, Түй, Байдраг, Богд, Буянт, Заг болон Орхон гол Бат-Өлзий сум орчимд усны түвшин өмнөх өдрийнхөөс

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Үерийн аюулаас сонор сэрэмжтэй байхыг онцгойлон анхааруулж байна
Үерийн аюулаас сонор сэрэмжтэй байхыг онцгойлон анхааруулж байна. Зураг: МҮОНРТ

2018 оны 8 дугаар сарын 2-ны өдрийн байдлаар Хангай нуруунаас эхтэй Чулуут, Цагаантуруут, Таац, Түй, Байдраг, Богд, Буянт, Заг болон Орхон гол Бат-Өлзий сум орчимд усны түвшин өмнөх өдрийнхөөс 30-105 см нэмэгдэж, Чулуут, Цагаантуруут, Заг, Хэрлэн, Ховд, Хархираа, Чигж гол үерийн түвшинг 10-40 см, Онон гол Дадал сум болон Туул гол Лүн сум орчимд үерийн аюултай түвшинг 40-60 см давсан тус тус хүчтэй үерлэж байна.

Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар тур зуурын болон усархаг бороо орох тул жижиг гол хуурай сайраар уруйн үер буух, гол мөрний усны түвшин богино хугацаанд огцом өсөж үерлэх тул хот суурин газрын үерийн далангаар ус чөлөөтэй урсах нөхцлийг бүрдүүлэхийг орон нутгийн холбогдох байгууллага анхааралдаа авч урьдчилан арга хэмжээ авахыг зөвлөж байна.

Мөн түүнчлэн дээр дурьдсан голууд болон гол мөрний дагуу суурьшиж, нутаглаж буй малчид, тариаланчид, аж ахуйн нэгж байгууллага, ард иргэд, аялал зугаалгаар яваа хүмүүс үерийн аюулаас байнга сонор сэрэмжтэй байхыг онцгойлон анхааруулж байна.

Гадаргын усны судалгааны хэлтэс

Хуваалцах