Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Үерийн аюултай бүсээс хол, аюулгүй газарт байрлахыг анхааруулж байна

Цаг уур, орчны шинжилгээний газраас 23 цаг орчимд Богдхан уул орчмоор аадар бороо, шөнөдөө, үүрээр, өглөөгүүр нийслэлд бороо үргэлжлэн орохыг мэдээлж байна.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Үерийн аюултай бүсээс хол, аюулгүй газарт байрлахыг анхааруулж байна
Үерийн аюултай бүсээс хол, аюулгүй газарт байрлахыг анхааруулж байна. Зураг: МҮОНРТ

Цаг уур, орчны шинжилгээний газраас 23 цаг орчимд Богдхан уул орчмоор аадар бороо, шөнөдөө, үүрээр, өглөөгүүр нийслэлд бороо үргэлжлэн орохыг мэдээлж байна.

Иймд:

- Үерийн аюултай бүсээс хол, аюулгүй газарт байрлах,

- Орон сууцны хорооллын граж, В1 давхрын руу ус орохоос сэргийлэн хамгаалалт татах,

- Үерийн аюулаас гэр орон, эд хөрөнгө, ундны усны нөөц худгаа хамгаалах далан, суваг, шуудуу, хашлага барих,

- Хүүхдийг гол мөрөн, нуур, тогтоол ус, цөөрмийн ойролцоо тоглуулахгүй байх,

- Гол, мөрөн нуурын ойролцоо амарч зугаалахдаа сонор, сэрэмжтэй байж, уулын ам, голын ай сав, үерийн буулт бүхий газарт отоглож, хоноглохгүй байх,

- Зөвхөн баталгаат зам гүүрээр зорчихыг зөвлөж байна.

Нийслэлийн Онцгой байдлын газар

Хуваалцах