Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Үерийн далан барих ажил үргэлжилж байна

Өнгөрсөн сарын 16-аас эхлэн үргэлжлэн орсон аадар борооны улмаас Баянзүрх дүүргийн 8-р дугаар хороо, Амгалан дулааны цахилгаан станц орчмын айлууд үерт автаж улмаар тус станц руу үер орох магадлал ихэссэн.

НБ
Нийслэлийн Баянзүрх дүүрэг

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Үерийн далан барих ажил үргэлжилж байна
Үерийн далан барих ажил үргэлжилж байна. Зураг: МҮОНРТ

Өнгөрсөн сарын 16-аас эхлэн үргэлжлэн орсон аадар борооны улмаас Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо, Амгалан дулааны цахилгаан станц орчмын айлууд үерт автаж улмаар тус станц руу үер орох магадлал ихэссэн. Иймд иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах нөхцлийг бүрдүүлэхийн тулд дүүргийн Засаг даргын Тамгын газраас 8 дугаар хороо Эрдэнэтолгой УС-15 орчимд 90 мянган м.кв үерийн хамгаалалтын барилга барих ажлыг эхлүүлсэн.

Түүнчлэн даланг барих ажилд саад учруулаад буй дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт Амгалан дулааны станцын урд талын зөвшөөрөлгүй буусан айлуудыг албадан буулгах ажил өнөөдөр эхэллээ. Баянзүрх дүүргийн Тохижилт нийтийн аж ахуйн хэлтэс, Газрын харилцааны алба, Онцгой байдлын хэлтэс болон дүүрэг дэх Цагдаагийн 3 дугаар хэлтэс хамтран зөвшөөрөлгүй буусан айлуудыг нүүлгэн шилжүүлж иргэдийг үер усны болзошгүй аюулаас урьдчилан сэргийлэх ажлыг гүйцэтгэж байна.

Хуваалцах