Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Үерийн гамшгийн хохирлын хэмжээ 20 орчим тэрбум төгрөгт хүрсэн гэв

Баян-Өлгий аймгийн Өлгий хотод энэ сарын 14-18-ны өдрүүдэд болсон үерийн гамшгийн хохирлын хэмжээ өсөж байна. Аймгийн Засаг даргын орлогч А.Камелиятаар ахлуулсан хохирлын хэмжээг тогтоох ажлын хэсэг ажиллаж байгаа бөгөөд урьдчилсан байдлаар 20 орчим тэрбум төгрөгийн хохирол учраад байгаа аж.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Үерийн гамшгийн хохирлын хэмжээ 20 орчим тэрбум төгрөгт хүрсэн гэв
Үерийн гамшгийн хохирлын хэмжээ 20 орчим тэрбум төгрөгт хүрсэн гэв. Зураг: МҮОНРТ

Баян-Өлгий аймгийн Өлгий хотод энэ сарын 14-18-ны өдрүүдэд болсон үерийн гамшгийн хохирлын хэмжээ өсөж байна. Аймгийн Засаг даргын орлогч А.Камелиятаар ахлуулсан хохирлын хэмжээг тогтоох ажлын хэсэг ажиллаж байгаа бөгөөд урьдчилсан байдлаар 20 орчим тэрбум төгрөгийн хохирол учраад байгаа аж.

Аймгийн Засаг дарга А.Гылымханы өгсөн мэдээллээр нийтдээ 929 айл үерт нэрвэгджээ. Үүнээс гэр нь бүрэн нурсан 110, гэр нь цаашид амьдрах боломжгүй болсон 154, их хэмжээгээр хохирол амссан 266, бага хэмжээгээр хохирол амссан 399 байна.

Орон байргүй хүнд нөхцөлд байгаа 80 өрхөд улсын нөөцөөс олгосон таван ханатай гэр олгохоор ажлын хэсгүүд газар дээр нь ажиллаж, айлуудын жагсаалтыг аймгийн Онцгой комиссын өчигдрийн хуралдаанаар баталлаа. Мөн хашаа байшин нь сурсан иргэдэд шинэ суурьшлын газар олгох, гадаад дотоодоос хандив босгох ажлыг аймгийн ИТХ, ЗДТГ-аас зохион байгуулж байна.

Одоогийн байдлаар Монголын Улаан загалмайн нийгэмлэг, Дэлхийн зөн-Монгол, Адра-Монгол, Каритас-Монгол зэрэг дөрвөн байгууллагаас эхний ээлжид 280 сая төгрөгийн хандив босгожээ. Уг мөнгийг хүнсний бүтээгдэхүүн, эм тариа, гал зуухны багц болон бэлнээр дөрвөн багц хэлбэрээр 530 өрхөд олгох ажээ.

Түүнчлэн Онцгой байдлын ерөнхий газраас НҮБ-д тусламж үзүүлэх тухай албан ёсоор хүсэлт тавьжээ. Ингэснээр донор орнуудаас хандив, тусламж ирэх үүд хаалга нээгдэж байгааг албаны хүмүүс онцоллоо.


Сурвалжлагч: Ө.Нурболат

Хуваалцах