Үерийн хамгаалалтын барилга байгууламжийн трасст орсон иргэдэд нөхөн олговор олгоно
Нийслэлийн Засаг дарга “Нөхөх олговор олгох тухай” А/930 дугаар захирамж гаргалаа. Захирамжаар Нийслэлийн Засаг даргын 2010 оны 567 дугаар захирамжийн дагуу нийслэлийн төсвийн хөрөнгөөр
Мэдээллийн алба

Нийслэлийн Засаг дарга “Нөхөх олговор олгох тухай” А/930 дугаар захирамж гаргалаа. Захирамжаар Нийслэлийн Засаг даргын 2010 оны 567 дугаар захирамжийн дагуу нийслэлийн төсвийн хөрөнгөөр Улаанбаатар хотын Зүүн уулын үерийн хамгаалалтын барилга байгууламжийн зориулалтаар Баянзүрх дүүргийн 5, 6, 8, 14, 16, 19, 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт хийгдэж буй үерийн хамгаалалтын барилга байгууламжийн трасст орсон иргэн, аж ахуйн нэгж байгууллагын өмчлөл, эзэмшлийн газар болон үл хөдлөх эд хөрөнгийн нөхөх олговрын төсвийг шийдвэрлэлээ. Тус захирамжинд дурдсан гурван иргэн, нэг аж ахуйн нэгж байгууллагад олгох 140 сая 648 мянга 954 төгрөгийн нөхөх олговрыг олгож гэрээнд заасан хугацаанд 2014 оны газар чөлөөлөх нүүлгэн шилжүүлэхэд зориулан батлагдсан хөрөнгөнөөс гаргахыг Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтэст үүрэг болголоо. Харин иргэн, аж ахуйн нэгжийн өмчлөл, эзэмшлийн газар болон үл хөдлөх эд хөрөнгийн нөхөх олговрын гэрээг холбогдох хууль тогтоомжийн дагуу тохиролцон байгуулж, гэрээнд заасан хугацаанд газар чөлөөлөхийг нийслэлийн Өмчийн харилцааны газарт даалгалаа.


















