Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Үерийн хамгаалалтын далан сувгийн ашиглалтын хэвийн байдлыг хангаж байна

Дэд бүтцийн хяналтын хэлтсийн Үерийн хамгаалалтын далан суваг хариуцсан улсын /ахлах/ байцаагчид НМХГ-ын 2020 оны гүйцэтгэлийн төлөвлөгөөт ажлын хүрээнд үерийн усны болзошгүй аюулаас урьдчилан сэргийлэх, Үерийн хамгаалалтын барилга байгууламжийн ашиглалтын хэвийн ажиллагааг хангуулахаар тус хэлтсийн

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Үерийн хамгаалалтын далан сувгийн ашиглалтын хэвийн байдлыг хангаж байна
Үерийн хамгаалалтын далан сувгийн ашиглалтын хэвийн байдлыг хангаж байна. Зураг: МҮОНРТ

Дэд бүтцийн хяналтын хэлтсийн Үерийн хамгаалалтын далан суваг хариуцсан улсын /ахлах/ байцаагчид НМХГ-ын 2020 оны гүйцэтгэлийн төлөвлөгөөт ажлын хүрээнд үерийн усны болзошгүй аюулаас урьдчилан сэргийлэх, Үерийн хамгаалалтын барилга байгууламжийн ашиглалтын хэвийн ажиллагааг хангуулахаар тус хэлтсийн даргын баталсан 2020 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 02-07/117 дугаартай “Үерийн хамгаалалтын барилга байгууламжийн ашиглалтын байдалд зөвлөн туслах үйлчилгээ үзүүлэх тухай” удирдамжийн дагуу Нийслэлийн нутаг дэвсгэр дэх Үерийн хамгаалалтын барилга байгууламж, далан сувгийн ашиглалтын байдалд зөвлөн туслах үйлчилгээ үзүүлж байна.

Зөвлөн туслах үйлчилгээгээр далан суваг дотор цахилгаан, дулааны шугам хоолой угсарч нэвтрүүлэх хүчин чадлыг багасгасан, холбогдох эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр хамгаалалтын зурваст хогийн цэг болон бусад объект байрлуулсан, ахуйн болон бусад хог хаягдлыг цэвэрлээгүй, халдваргүйжүүлэлт хийгдээгүй зэрэг давхардсан тоогоор 120 гаруй зөрчил дутагдлуудыг илрүүлж, тэдгээрийг арилгуулахаар аж ахуйн нэгж, байгууллага, Дүүрэг хороодын Засаг дарга нарт 16 албан бичиг, улсын /ахлах/ байцаагчийн 4 зөвлөмжийг тус тус хүргүүллээ.

Үүний дагуу БЗД-ийн 3, 14-р хороо, СБД-ийн 9-р хороо, Амгалан дулааны станц ТӨХК зэрэг 12 аж ахуйн нэгж, байгууллага, хороодоос албан бичгээр өгсөн үүрэг даалгавар, зөвлөмжийн хэрэгжилтийг хангаж, холбогдох арга хэмжээг авч, албан бичгээр хариу ирүүллээ. Тухайлбал: СБД-ийн 9-р хорооны нутаг дэвсгэрт 39 ын далан болон Сансар 32 тойргоос Баянбүрд тойрог хүртэлх 2,5 км гуу жалга, далан байрладаг, Ногоон нуурын гаргалгааны дээд хэсгийн ойр орчимд үүссэн хог хаягдлыг хорооны хог тээвэрлэлт хариуцсан “Сүхбаатар дэвшил” ОНӨААҮГ машин өдөр бүр ачиж тээвэрлүүлсэн байна.

Эх сурвалж: НМХГ

Хуваалцах