Үерийн хамгаалалтын зурваст 1279 айл өрх амьдарч байна
Өнөөдөр хуралдсан Нийслэлийн удирдах ажилтны ээлжит шуурхай зөвлөгөөний үеэр Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын дарга Л.Эрдэнэчулуун мэдээлэл хийлээ.
Мэдээллийн алба

Өнөөдөр хуралдсан Нийслэлийн удирдах ажилтны ээлжит шуурхай зөвлөгөөний үеэр Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын дарга Л.Эрдэнэчулуун мэдээлэл хийлээ.
Тэрээр, “Зөрчлийн тухай хуулийн зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны дагуу мэргэжлийн хяналтын улсын /ахлах/ байцаагчид 791 зүйл заалтаас 686 зүйл заалтын дагуу хяналт шалгалт хийж байна.
Булаг шанд, үерийн хамгаалалтын далан суваг, хурын ус зайлуулах зам талбайн хийц, бүтээцийн ашиглалт, засвар үйлчилгээ, хуримтлагдсан хог хаягдлын байдлыг шалгахад, үерийн хамгаалалтын барилга байгууламжийн хамгаалалтын зурваст 1279 айл өрх, 279 аж ахуйн нэгж, байгууллага байрлаж байна.
Гар дээрээс ил задгай худалдаа эрхэлж буй иргэдийн үйл ажиллагаанд нийт 5 удаагийн хяналт шалгалтыг хийж, дүүргүүдийн Засаг дарга нарт ил задгай худалдааг цэгцлэн ажиллах талаар 02-01/496, 02-01/2416 дугаар албан бичиг, 02-01/268 дугаар мэдэгдэл хүргүүлэн ажиллаж байна” гэж ярилаа.


















