Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙГэр хорооллын айл өрхүүдийг цахилгаан эрчим хүчний шөнийн тарифын хөнгөлөлтөд хамруулж эхэллээ
1/3
Нийгэм

Үерийн үед иргэдэд өгөх зөвлөмж

Хоол бэлтгэх, хоол идэхийн өмнө, бие зассаны дараа, хүүхэд гадаа тоглосны дараа болон бохирлогдсон тухай бүрт гарыг савандаж угаана.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Үерийн үед иргэдэд өгөх зөвлөмж
Үерийн үед иргэдэд өгөх зөвлөмж. Зураг: МҮОНРТ

Үерийн үед иргэдэд өгөх зөвлөмжийг хүргэж байна.

  • Хүн бүр хувийн ариун цэврийг сахих, гадуур явахдаа өмссөн гутал, гадуур хувцасаа солих, угааж цэвэрлэх

  • Ундны усыг баталгаат газраас авах, заавал буцалгаж хэрэглэх

  • Ил задгай булаг шандны ус, гар худгийн усыг хүнсэнд хэрэглэхгүй байх

  • Үерийн усаар бохирлогдсон хүнсний бүтээгдэхүүнийг шууд устгах

  • Үер болсон талбайд хүүхэд тоглуулахгүй байх, бага насны хүүхдүүдийг хараа хяналтгүй орхихгүй байх

  • Аяга, таваг, хоолны хэрэгслийг зориулалтын угаагч бодисоор угаах, эсвэл 2%-ийн содын уусмалаар тогтмол угааж хэрэглэх, битүү шүүгээнд хадгалж ялаа болон бусад шавж бохирдуулахаас сэргийлэх

  • Хоол хүнсийг заавал бүрэн болгож, буцалгаж хэрэглэх

  • Шууд хэрэглэдэг жимс ногоог сайтар угаах, эсвэл хальсалж идэх

  • Хоол бэлтгэх, хоол идэхийн өмнө, бие зассаны дараа, хүүхэд гадаа тоглосны дараа болон бохирлогдсон тухай бүрт гарыг савандаж угаах

  • Өдөр тутмын цэвэрлэгээг тогтмол хийх, цэвэрлэгээ хийхдээ бээлий өмсөх, цэвэрлэгээний дараа гарын ариун цэврийг сахих

Анхаарах зүйлс:

  • Халдваргүйжүүлэх бодисыг хүүхдээс хол байлгах

  • Хэт мэдрэг харшилтай бол халдваргүйжүүлэх бодисыг болгоомжтой хэрэглэх

  • Халдваргүйжүүлэх бодисыг найруулахдаа үйлдвэрлэгчээс гаргасан зааврын дагуу найруулж хэрэглэх

  • Халдваргүйжүүлэлт хийх явцад хамгаалах хувцас хэрэгслүүдийг бүрэн бүтэн байдлыг алдагдуулахгүй байх /амны хаалт, нүүрний хаалт, бээлий зэргийг тайлахгүй, оролдохгүй байх

Эх сурвалж: УОК-ын Шуурхай штаб

Хуваалцах