Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Үерийн улмаас 2 иргэн тогонд цохиулж нас баржээ

Нийслэлийн Онцгой байдлын газарт 22:00 цагийн байдлаар 53 удаагийн дуудлага мэдээлэл бүртгэгдээд байна. Тодруулбал, Баянзүрх дүүргийн 11, 17, 22, 21, 27, 28, 29, 32 дугаар хороонд 45 дуудлага, Сүхбаатар дүүргийн 16, 20 дугаар хороонд 8 дуудлага бүртгэгдлээ. Үүнээс 47 нь хашаа, байшин, гэр, 5 нь маши

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Үерийн улмаас 2 иргэн тогонд цохиулж нас баржээ
Үерийн улмаас 2 иргэн тогонд цохиулж нас баржээ. Зураг: МҮОНРТ

Нийслэлийн Онцгой байдлын газарт 22:00 цагийн байдлаар 53 удаагийн дуудлага мэдээлэл бүртгэгдээд байна. Тодруулбал, Баянзүрх дүүргийн 11, 17, 22, 21, 27, 28, 29, 32 дугаар хороонд 45 дуудлага, Сүхбаатар дүүргийн 16, 20 дугаар хороонд 8 дуудлага бүртгэгдлээ. Үүнээс 47 нь хашаа, байшин, гэр, 5 нь машин үерт урссан, 1 нь авто зам үерт автсан дуудлага мэдээлэл байна.

Баянзүрх дүүргийн 21 дүгээр хороо Монелийн задгайд гэр усанд автаж, 3 иргэн тогонд цохиулснаас 2 иргэн нас барсан харамсалтай хэрэг гарлаа. Тус дүүрэгт үүссэн үерийн голомтод Гал түймэр унтраах, аврах ангиудын 80 гаруй, Сүхбаатар дүүрэгт 6 алба хаагч аюулгүй байдлыг ханган, иргэдийн амь нас, эд хөрөнгийг аврахаар ажиллаж байна.

НИЙСЛЭЛИЙН ОНЦГОЙ БАЙДЛЫН ГАЗАР

Хуваалцах