Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Үерийн усанд автсан 36 удаагийн дуудлагаар 211 иргэний амь насыг авран хамгаалав

Он гарсаар давхардсан тоогоор нийслэлийн 6 дүүрэг, 12 аймгийн 13 суманд 36 удаагийн үерийн усанд автсан дуудлага бүртгэгдсэн байна.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Үерийн усанд автсан 36 удаагийн дуудлагаар 211 иргэний амь насыг авран хамгаалав
Үерийн усанд автсан 36 удаагийн дуудлагаар 211 иргэний амь насыг авран хамгаалав. Зураг: МҮОНРТ

Онгарсаар давхардсан тоогоор нийслэлийн 6 дүүрэг, 12 аймгийн 13 суманд 36 удаагийн үерийн усанд автсан дуудлага бүртгэгдсэн байна.

Дуудлагын дагуу Онцгой байдлын байгууллагын алба хаагчид ажиллаж, 211 иргэний амь насыг авран хамгаалж, 88 байшин, 53 гэр, 2 агуулах, саравч, усанд автсаныг аюулгүй болголоо.

Харин үерт 739 мал хорогдож, 19 гэр, 16 хашаа, 2 авто зам, 2 төмөр зам нурж эвдэрч, 12 автомашины салхины шил хагарсан байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Хуваалцах