Үерт нэрвэгдсэн ажилтнуудад буцалтгүй мөнгөн тусламж олголоо
Энэ хүрээнд МҮЭ-ийн холбооны удирдлагууд өнөөдөр үерт нэрвэгдсэн нэр бүхий долоон ажилтанд нэг удаагийн буцалтгүй мөнгөн тусламжийг гардуулан өглөө.
Мэдээллийн алба

Өнгөрөгч долоодугаар сарын эхээр нийслэл хотод үргэлжлэн орсон борооны улмаас хэд хэдэн газар үерт автсан.
МҮЭ-ийн холбооноос Нийслэлийн Онцгой байдлын газарт эд материалын дэмжлэг үзүүлэн ажиллахын зэрэгцээ үерт нэрвэгдсэн үйлдвэрчний эвлэлийн ажилтнуудад нэг удаагийн буцалтгүй мөнгөн тусламж үзүүлэхээр шийдвэрлээд байсан юм.
Энэ хүрээнд МҮЭ-ийн холбооны удирдлагууд өнөөдөр үерт нэрвэгдсэн нэр бүхий долоон ажилтанд нэг удаагийн буцалтгүй мөнгөн тусламжийг гардуулан өглөө.




Эх сурвалж: Монголын Үйлдвэрчний Эвлэлийн Холбоо


















