Үг, яриаг зөв хэрэглэхийн учир
Эрдэнэт хотын “Баян-Өндөр мед” эмнэлгийн Хоол боловсруулах эрхтэн судлалын эмч Тэгшээгийн Цэрэнтогтохтой “Үг, яриаг зөв хэрэглэхийн учир” сэдвээр ярилцана.
Мэдээллийн алба

Монголын радиогийн “Өсөхөөс сурсан үндэсний хэл” нэвтрүүлэг.
Эрдэнэт хотын “Баян-Өндөр мед” эмнэлгийн Хоол боловсруулах эрхтэн судлалын эмч Тэгшээгийн Цэрэнтогтохтой “Үг, яриаг зөв хэрэглэхийн учир” сэдвээр ярилцана.
“Хөх дурсгал” буланд: Эртний бичгийн мэргэдийн тухай цувралаар: эрдэмтэн Лхамсүрэнгийн Хүрэлбаатарын судалгаанаас “Монголын гүн ухаантан, утга зохиолын онолч, буддын утга зохиолын сонгодог боловсролтон Вангай равжамба Агван-Иштүвдэн”-гийн тухай өгүүлнэ.
“Хэлц үг” буланд: “Аавынхаа дээлийг шингээхтэйгээ болох” хэмээх хэлц үгийн утга тайлбарлана.
“Мартагдсан монгол үг” буланд: МУИС-ийн багш, доктор, профессор Агвааны Пүрэвжанцан оролцож “Олдой, ортоом, өтгөр, саг, соёх” зэрэг үгийн утгыг тайлбарлана.
“Орчуулж болох үг” буланд: “Бирж, блиц, блог, билет, бифштекс” зэрэг үгийн утга тайлбарлана.


















