Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Угаартсан хүний амь насыг аварчээ

2018 оны 03 дугаар сарын 04-ний шөнийн 02 цаг 10 минутад Багануур дүүргийн 5 дугаар хорооны Залуусын хэсэгт гал гарч байна гэсэн дуудлага ирсэн байна.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Угаартсан хүний амь насыг аварчээ
Угаартсан хүний амь насыг аварчээ. Зураг: МҮОНРТ

2018 оны 03 дугаар сарын 04-ний шөнийн 02 цаг 10 минутад Багануур дүүргийн 5 дугаар хорооны Залуусын хэсэгт гал гарч байна гэсэн дуудлага ирсэн байна.



Дуудлагын дагуу дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах аврах 64 дүгээр ангийн нэгдүгээр салааг очиход иргэн Э, Ц нарын гэр /бранк/ шатсан байдалтай байжээ.



Аврагчид утаанд угаартсан иргэн Д /56 настай эмэгтэй/-г аварч, нийт 50 сая төгрөгийн эд хөрөнгийг авран хамгаалсан юм.

Дуудлагын дагуу Онцгой байдлын хэлтсийн нийт 32 алба хаагч, 3 автомашинтайгаар зургаан цаг гаруй хугацаанд үүрэг гүйцэтгэж, галыг бүрэн унтраалаа гэж Багануур дүүргийн Онцгой байдлын хэлтсээс мэдээллээ.

Хуваалцах