Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Угаарын хийд хордохоос урьдчилан сэргийлэхийг анхааруулж байна

Одоогоор хохирогчдын биеийн байдал хэвийн, эмнэлгийн байгууллагад эмчилгээ хийгдсэн байна.

ЦЕ
Цагдаагийн Ерөнхий Газрын Хэвлэл, Мэдээллийн Төв

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Угаарын хийд хордохоос урьдчилан сэргийлэхийг анхааруулж байна
Угаарын хийд хордохоос урьдчилан сэргийлэхийг анхааруулж байна. Зураг: МҮОНРТ

Цагдаагийн байгууллагад энэ оны нэгдүгээр сарын 4-ний өдрийн 05 цагийн орчимд “Баянзүрх дүүргийн 3 дугаар хороо Дарь-Эхэд байрлах гэртээ 7 хүн угаартсан байна” гэх мэдээлэл ирүүлснийг шалгахад 19-44 насны 5 хүн, 1 настай, 8 настай эмэгтэй хүүхдүүд урьдчилсан байдлаар угаартсан байсныг тогтоон, шалгалгалтын ажиллагааг үргэлжлүүлж байна.

Мөн өдрийн 06 цагийн үед “Баянзүрх дүүргийн 9 дүгээр хороо Шар хадны дугаар тоотод байрлах гэртээ угаартсан” гэх мэдээлэл ирүүлснийг шалгахад 20-28 насны 3 хүн, 4 настай эмэгтэй хүүхэд угаартсан байсныг тогтоон, шалгалтын ажиллагааг хийж байна.

Одоогоор хохирогчдын биеийн байдал хэвийн, эмнэлгийн байгууллагад эмчилгээ хийгдсэн байна.

Иймд иргэд та бүхэн гэр, байшин, орон сууцандаа агаарын сэлгэлтийг тогтмол хийх, яндангаа хөөлөх, бүрэн шаталт дуустал яндагийн хаалтыг хаахгүй байх, пийшин зуухны онгорхой, цоорхой цууралтыг шалгаж бөглөх, угаарын хийн мэдрэгч суурилуулах, уг төхөөрөмжийн хэвийн ажиллагааг тогтмол шалгах, дохиоллыг салгаж унтраахгүй байх зэргээр угаарын хийд хордохоос урьдчилан сэргийлэхийг анхааруулж байна.

Хуваалцах