Угаарын хийн эрсдэлээс урьдчилан сэргийлэх сургалт хуваарийн дагуу үргэлжлэв
Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газар Нийслэлийн Агаарын бохирдолтой тэмцэх газар хамтран угаарын хийн эрсдэлээс урьдчилан сэргийлэх ээлжит сургалтаа зохион байгууллаа.
Мэдээллийн алба

Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газар Нийслэлийн Агаарын бохирдолтой тэмцэх газар хамтран угаарын хийн эрсдэлээс урьдчилан сэргийлэх ээлжит сургалтаа зохион байгууллаа.
Энэ удаагийн сургалтыг НАОБТГ-ын Захиргаа, санхүүгийн хэлтсийн дарга О.Алтангэрэл, Сургалт олон нийттэй харилцах асуудал хариуцсан мэргэжилтэн Д.Сэлэнгэ нар удирдан явуулж, дүүргийн 13,14,15,16 дугаар хорооны 50 гаруй хэсгийн ахлагч, олон нийтийн байцаагч нар хамрагдлаа.
Иргэдтэй хамгийн ойр ажилладаг хороо, хэсгийн ахлагч нараар дамжуулан иргэдэд угаарын хийн эрсдэл үүсч байгаа шалтгаан нөхцөл, эрсдэлээс урьдчилан сэргийлэх, зөв галлагааны заавар зөвлөмж, мэдээллийг хүргэж байгаа юм гэж Сүхбаатар дүүргийн ЗДТГ-аас мэдээллээ.



















