Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Угаарын хийн хордлогод өртөхөөс сэргийлье

Баян-Өлгий аймгийн хэмжээнд он гарсаар 16 айлын 62 иргэн угаарын хийн хордлогын улмаас Нэгдсэн эмнэлэгт хандаж, эмчлүүлжээ. Аймгийн Мэргэжлийн хяналтын газраас угаарын хийн голомтын

МХ
Мэргэжлийн хяналтын ерөнхий газар

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Угаарын хийн хордлогод өртөхөөс сэргийлье
Угаарын хийн хордлогод өртөхөөс сэргийлье. Зураг: МҮОНРТ

Баян-Өлгий аймгийн хэмжээнд он гарсаар 16 айлын 62 иргэн угаарын хийн хордлогын улмаас Нэгдсэн эмнэлэгт хандаж, эмчлүүлжээ. Аймгийн Мэргэжлийн хяналтын газраас угаарын хийн голомтын тандалт судалгаа хийхэд энгийн зуухны бүрэн бүтэн байдал алдагдсан, ширэм цоорсон, зуух цоорсон, яндан богино, пийшин хөөлөх үед авсан тоосго бүрэн битүүмжлээгүйгээс угаарын хийн хордлогод иргэд өртөж байгаа аж.

Иймд угаарын хийн хордлогоос урьдчилан сэргийлэж, яндангаа 1 метр өндөрлөх, яндангийн болон зуухны бүрэн бүтэн байдлыг хангахыг иргэдэд сэрэмжлүүлжээ.

Түүнчлэн Өлгий сумын тавдугаар багт байрлалтай 8 айлын орон сууцны иргэдээс "Тус байр нь өвөлдөө маш хүйтэн, дулаан алдагдал ихтэй" гэсэн гомдлын дагуу шалгалт хийж, гүйцэтгэгч компанид хугацаат үүрэг даалгавар өгөн, байрны гадна талд 10 см хөөсөөр дулаалга хийлгүүлжээ.

Хуваалцах