Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙЦахилгааны төлбөрийг сар бүрийн 20-30-ны өдрүүдэд төлнө
1/3
Нийгэм

Угаарын хийн хордлогоос урьдчилан сэргийлье

MС
MNB.mn сайтын мэдээний алба

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Угаарын хийн хордлогоос урьдчилан сэргийлье
Угаарын хийн хордлогоос урьдчилан сэргийлье. Зураг: МҮОНРТ

Хүйтний улирал эхэлж, айл өрхүүдийн галлагаа нэмэгдэж байгаатай холбогдуулан иргэд та бүхнийг угаарын хийн хордлогоос урьдчилан сэргийлж, өөрийн болон гэр бүлийнхээ эрүүл мэнд, амь насыг хамгаалахыг АНХААРУУЛЖ БАЙНА.

Угаарын хий нь өнгө, үнэргүй, хүний амь насанд аюултай тул дараах зөвлөмжийг хэрэгжүүлнэ үү.

Иргэн та дараах зөвлөмжийг мөрдөөрэй

  • Зуух, пийшин, яндангийн бүрэн бүтэн байдлыг тогтмол шалгаж, хөөлж цэвэрлэх.

  • Яндангийн таталт, агааржуулалтын хэвийн ажиллагааг хангах.

  • Галлагааны явцад өрөө тасалгааны агаар сэлгэлтийг тогтмол хийх.

  • Зуухны ам, яндангийн хаалтыг бүрэн хаахгүй байх, цог бүрэн унтраагүй байхад яндангийн хаалтыг хаахгүй байх.

  • Угаарын хий мэдрэгчийг суурилуулж, хэвийн ажиллагааг тогтмол шалгах.

  • Бага насны хүүхэд, өндөр настан болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд онцгой анхаарал тавих.

  • Толгой өвдөх, дотор муухайрах, толгой эргэх, бие сулрах зэрэг шинж тэмдэг илэрвэл угаарын хийн хордлого байж болзошгүйг анхаарах.

Угаарын хийн хордлогын сэжиг илэрвэл:

1. Өртсөн хүнийг боломжтой бол өөрийн аюулгүй байдлыг ханган, нэн даруй цэвэр агаарт гаргах.

2. Яаралтай тусламжийн 103 дугаарт залгах.

3. Аюултай орчинд хамгаалах хэрэгсэлгүйгээр дахин нэвтрэхгүй байх.

Таны анхаарал — Таны гэр бүлийн амь насыг хамгаална.

Угаарын хийн хордлогоос урьдчилан сэргийлж, аюулгүй галлагааг хэвшүүлэн, бусдад сэрэмжлүүлэг мэдээллийг түгээнэ үү.

Иргэн бүр анхааралтай байж, угаарын хийн эрсдэлээс хамтдаа сэргийлье!

Хуваалцах