ЦАГ АГААР: Улаанбаатарт шөнөдөө 13 хэм хүйтэн
Мэдээллийн алба

Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд:29-нд Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар, 30-нд Хэнтийн уулархаг нутаг, Дорнодын тал нутгаар цас орж, цасан шуурга шуурч, Алтайн салбар уулс болон говийн бүс нутгаар түр зуур секундэд 18-20 метр хүрч ширүүсэхийг анхааруулж байна.
11-р сарын 28-ны 20 цагаас 11-р сарын 29-ний 20 цаг хүртэлх
цаг агаарын урьдчилсан мэдээ
Хур тунадас:Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. 28-29-нд шилжих шөнө Баян-Өлгий, Увс, Ховд, Завханы зарим, Хөвсгөлийн баруун, Төв аймгийн өмнөд сумдын нутгаар, 29-ний өдөр Ховдын өмнөд, Завхан, Хөвсгөл, Архангай, Булган, Сэлэнгэ, Хэнтий, Дорнодын зарим, Говь-Алтай, Баянхонгор, Төв аймгийн хойд сумдын нутгаар 0.0-3.0 мм цас орно. Бусад нутгаар цас орохгүй.
Салхи:Ихэнх нутгаар баруун хойноос секундэд 7-12 метр, шөнөдөө Монгол-Алтайн уулсаар, өдөртөө Алтайн салбар уулс болон говийн бүс нутгаар түр зуур секундэд 18-20 метр хүрч ширүүснэ.
Агаарын температур:Шөнөдөө Дархадын хотгор болон Завхан, Заг-Байдраг голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Хэрлэн голын хөндийгөөр 19 хэм хүйтнээс 24 хэм, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Эг, Үүр, Орхон, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Онон, Улз, Халх голын хөндийгөөр 14 хэм хүйтнээс 19 хэм, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр 4 хэм хүйтнээс 9 хэм, бусад нутгаар 9 хэм хүйтнээс 14 хэм хүйтэн, өдөртөө Дархадын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан, Заг-Байдраг голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Эг, Үүр, Орхон, Хараа, Ерөө, Хэрлэн голын хөндийгөөр 7 хэм хүйтнээс 12 хэм, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 1 хэм хүйтнээс 4 хэм дулаан, бусад нутгаар 2 хэм хүйтнээс 7 хэм хүйтэн байна.
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР:Үүлшинэ. Шөнөдөө цас орно, өдөртөө цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 4-9 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 16 хэм хүйтнээс 18 хэм, бусад хэсгээр 11 хэм хүйтнээс 13 хэм, өдөртөө 5 хэм хүйтнээс 7 хэм хүйтэн байна.
БАГАНУУР ОРЧМООР:Үүлэрхэг. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Шөнөдөө 20 хэм хүйтнээс 22 хэм, өдөртөө 7 хэм хүйтнээс 9 хэм хүйтэн байна.
ТЭРЭЛЖ ОРЧМООР:Үүлэрхэг. Ялимгүй цас орно. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Шөнөдөө 16 хэм хүйтнээс 18 хэм, өдөртөө 5 хэм хүйтнээс 7 хэм хүйтэн байна.
2026 оны 11-р сарын 30-наас 2026 оны 12-р сарын 04-нийг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв
29-30-нд шилжих шөнө Төв, Хэнтий, Дорнодын хойд, Сэлэнгийн зарим сумдаар, 30-ны өдөр Баян-Өлгий, Увс, Ховд, Дорнодын зарим, Хэнтийн хойд сумдаар, 11-р сарын 30-01-нд шилжих шөнө Ховд, Говь-Алтайн өмнөд сумдаар, 12-р сарын 01, 03-нд Ховд, Говь-Алтай, Баянхонгор, Дундговийн өмнөд, Өмнөговь, Дорноговийн зарим сумдаар, 02-нд Дорноговийн зүүн, Сүхбаатарын өмнөд сумдаар 0.0-3.0 мм цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Салхи 30-нд Алтайн салбар уулс болон говийн бүс нутгаар түр зуур секундэд 18-20 метр, 12 сарын 1, 2-нд нутгийн өмнөд хэсгээр зарим үед секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Хүйтэрч Дархадын хотгор, Завхан, Заг, Байдраг голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр 30 хэм хүйтнээс 35 хэм, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 24 хэм хүйтнээс 29 хэм, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 8 хэм хүйтнээс 13 хэм, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн хойд хэсгээр 13 хэм хүйтнээс 18 хэм, бусад нутгаар 19 хэм хүйтнээс 24 хэм хүйтэн, өдөртөө Дархадын хотгор, Завхан, Заг, Байдраг голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр 18 хэм хүйтнээс 23 хэм, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Эг, Үүр, Туул, Тэрэлж, Хараа, Ерөө голын хөндийгөөр 13 хэм хүйтнээс 18 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 4 хэм хүйтнээс 9 хэм, бусад нутгаар 9 хэм хүйтнээс 14 хэм хүйтэн байна.


















