Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Угийн бичгийн үнэ цэнийг ойлгуулах цогц ажил зохион байгуулав

Говь-Алтай аймаг бүх нийтийн соёлын боловсролын чиглэлээр “Угийн бичиг хөтөлдөг айл өрхийг 60 хувьд хүргэнэ” гэсэн зорилт тавин ажиллаж байгаа бөгөөд

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Угийн бичгийн үнэ цэнийг ойлгуулах цогц ажил зохион байгуулав
Угийн бичгийн үнэ цэнийг ойлгуулах цогц ажил зохион байгуулав. Зураг: МҮОНРТ

Говь-Алтай аймаг бүх нийтийн соёлын боловсролын чиглэлээр “Угийн бичиг хөтөлдөг айл өрхийг 60 хувьд хүргэнэ” гэсэн зорилт тавин ажиллаж байгаа бөгөөд энэ оны 11 дүгээр сарын 26-аас 11 дүгээр сарын 1-ний өдрийг хүртэлх хугацаанд хөдөөгийн 17 сум 1 тосгоны хэмжээнд “Өрх бүрт соёлыг түгээе” арга хэмжээг зохион байгуулж давхардсан тоогоор 5000 гаруй хүн хамрагдсан.

“Соёлын бүтээлч сар”-ын хүрээнд энэ сарын 2 дахь 7 хоногийг бүх нийтийг соён гэгээрүүлэх долоо хоног болгон зарлаж аймгийн төвийн төрийн байгууллагын албан хаагчдад “Цус ойртолт ба угийн бичиг” сэдвээр сургалт зохион байгуулж байна. Одоогоор аймгийн нийтийн номын сан, орон нутаг судлах музейн нийт 20 албан хаагч тус сургалтыг орж дадлага сургуулилалт хийлгэлээ.

Мөн тус арга хэмжээний хүрээнд аймгийн ерөнхий боловсролын 5 сургуулийн сурагчдын өөрөө удирдах зөвлөлийн төлөөлөл болох нийт 25 хүүхэдтэй чөлөөт ярилцлагыг зохион байгуулж, аймгийн “Соёлын үнэт зүйлийг тодорхойлох нь” сэдвээр хэлэлцүүлэг өрнүүлж, угийн бичгийн ач холбогдлын талаар ярилцлаа гэж Соёл урлагийн газраас мэдээллээ.

Хуваалцах