Өглөөний нарны алхалтыг зохион байгуулжээ
“Эрүүл мэндийн довтолгоо” арга хэмжээний хүрээнд Дархан-Уул аймгийн Эрүүл мэндийн газар, өрхийн эрүүл мэндийн төвүүд хамтран иргэдийн дунд “Өглөөний нарны алхалт”-ыг зохион байгуулжээ.
Мэдээллийн алба

“Эрүүл мэндийн довтолгоо” арга хэмжээний хүрээнд Дархан-Уул аймгийн Эрүүл мэндийн газар, өрхийн эрүүл мэндийн төвүүд хамтран иргэдийн дунд “Өглөөний нарны алхалт”-ыг зохион байгуулжээ.
Өглөөний нарны алхалтыг “Морин хуур” цогцолбороос Дархан 50 цогцолбор хүртэл дөрвөн км хийж, “Биеэ тэтгэн чийрэгжүүлье” хийн дасгалыг хийсэн байна.
Нарны алхалтын нээлтийг Эрүүл мэндийн газрын дарга Б.Батцэнгэл нээж үг хэлжээ. Тэрээр “Заавал хэвшүүлэх 21 дадал” ном айл өрх бүрт хүрч байгаа гээд өөрийнхөө болон гэр бүлийнхээ гишүүдийнхээ эрүүл мэндийг хамгаалах, алхах, гүйх, дасгал хөдөлгөөнөөр тогтмол хичээллэхийг уриаллаа. Алхалтад нийт 143 иргэн оролцжээ.


















