Өглөөний цай уухгүй байвал цөс чулуужна
Өглөөний цай бол таны өдрийн турш идэж, уух хоол хүнснээс эрүүл мэндэд хамгийн хэрэгтэй нь.
Мэдээллийн алба

Өглөөний цай бол таны өдрийн турш идэж, уух хоол хүнснээс эрүүл мэндэд хамгийн хэрэгтэй нь.Өглөөний унд нь төв мэдрэлийн системийг цочроож, тархи толгой сэргэг, сэтгэл санааг урамтай болгосноор ажиллах эрч хүч өгнө. Өглөө цайгаа ууснаар ажлын бүтээмж өндөр байж, анхаарал төвлөрөлт, шинэ юм хүлээж авах чадвар илүү өндөр байдаг. Өглөөний цай нь даралт ихдэх, харвалтаас 27 хувь, чихрийн шижингээс 20 хувь сэргийлнэ.Хүн өглөөний цай ууснаар ходоод, хоол боловсруулах эрхтнээ хамгаалж чаддаг. Мөн бодисын солилцоог идэвхжүүлж цусны даралт, бөөрний архаг үрэвсэл зэрэг олон төрлийн өвчнөөс сэргийлэхэд тусалдаг.Өглөө бүр цай ундаа уухгүй явсаар байвал цөс чулуужиж болзошгүй. Учир нь, өглөө бүр өлөн элгээрээ явсаар цөсний шингэн өтгөрч, хүчил нь багассанаар чулуужиж эхэлдэг байна.
Өглөөний цай нь эрүүл мэндийн хувьд ийм ашиг тустайгаас гадна жингээ хянахад хэрэгтэй. Өглөө бүр цай ууж хэвших нь өдөр, оройн цагаар их идэхээс сэргийлж, өдрийн турш зөв зохистой хоол идэх үндэс болдог.


















