Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Улс төр

УИХ: Ажлын хэсгүүд өнөөдөр хуралдана

Улсын Их Хурлын ажлын хэсгүүдийн 2023 оны гуравдугаар сарын 22-ны өдрийн хуралдаанаар хэлэлцэх асуудлын тов, дарааллыг танилцуулж байна.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
УИХ: Ажлын хэсгүүд өнөөдөр хуралдана
УИХ: Ажлын хэсгүүд өнөөдөр хуралдана. Зураг: МҮОНРТ

Улсын Их Хурлын ажлын хэсгүүдийн 2023 оны гуравдугаар сарын 22-ны өдрийн хуралдаанаар хэлэлцэх асуудлын тов, дарааллыг танилцуулж байна.

Д/Д ХУРАЛДААН ХЭЛЭЛЦЭХ АСУУДАЛ ЦАГ ТАНХИМ 1 Эдийн засгийн байнгын хороо Дархан-Улаанбаатар хот хоорондын авто зам барих ажлын явцыг эрчимжүүлэх, хэрэгжилтэд хяналт тавих, тодорхой асуудлаар үүрэг чиглэл өгөх үүрэг бүхий ажлын хэсгийн хуралдаан 10.00 “Үндсэн хууль” 2 Төрийн байгуулалтын байнгын хороо Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулах, өргөн мэдүүлэх үүрэг бүхий ажлын хэсгийн хуралдаан 11.00 “Их засаг” 3 Инновац, цахим бодлогын байнгын хороо Цахим шилжилтийн үйл ажиллагаа, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний талаар Гадаад харилцааны яамны мэдээлэл сонсох 11.00 Гадаад харилцааны яам 4 Төрийн байгуулалтын байнгын хороо Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулах, өргөн мэдүүлэх үүрэг бүхий ажлын дэд хэсгийн хуралдаан 14.00 “Их засаг” 5 Төсвийн байнгын хороо Татварын мэргэшсэн зөвлөх үйлчилгээний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын дэд хэсгийн хуралдаан 15.00 “Үндсэн хууль”

Хуваалцах