Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Улс төр

УИХ: Байнгын болох дэд, түр хороо энэ долоо хоногт...

Улсын Их Хурлын байнгын болон дэд, түр хорооны 2023 оны дөрөвдүгээр сарын 03-наас 07-ны өдрүүдийн хуралдаан, хэлэлцүүлгийн тов, хэлэлцэх асуудлын дарааллыг танилцуулж байна.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 3 минут
УИХ: Байнгын болох дэд, түр хороо энэ долоо хоногт...
УИХ: Байнгын болох дэд, түр хороо энэ долоо хоногт.... Зураг: МҮОНРТ

Улсын Их Хурлын байнгын болон дэд, түр хорооны 2023 оны дөрөвдүгээр сарын 03-наас 07-ны өдрүүдийн хуралдаан, хэлэлцүүлгийн тов, хэлэлцэх асуудлын дарааллыг танилцуулж байна.


ДАВАА ГАРАГ /2023.04.03/

Д/Д ХУРАЛДААН ХЭЛЭЛЦЭХ АСУУДАЛ ЦАГ ТАНХИМ 1 Хянан шалгах түр хороо /Хилийн боомтуудаар ачаа, тээвэр, нүүрс нэвтрүүлэх болон чөлөөт бүсийн үйл ажиллагаанд учирч байгаа хүндрэлийг шалган тогтоох/ · Түр хорооны тогтоолын төсөл /Түр хорооны тогтоолын хавсралтад нэмэлт оруулах тухай/ · Түр Хорооны тогтоолын төсөл /Түр хорооны сонсголд гэрчээр дуудах тухай/ · Бусад /Түр хорооны нотлох баримт шинжлэн судлах сонсголын хэвлэлийн бага хурлын тухай/ 12.00 “Жанжин Д.Сүхбаатар” ХЭЛЭЛЦҮҮЛЭГ 1 Нийгмийн бодлогын байнгын хороо · “Цахим орчин дахь хүүхэд хамгаалал” сэдэвт хэлэлцүүлэг 14.00 “Их Эзэн Чингис хаан”


МЯГМАР ГАРАГ /2023.04.04/

Д/Д ХУРАЛДААН ХЭЛЭЛЦЭХ АСУУДАЛ ЦАГ ТАНХИМ 1 Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын болон Нийгмийн бодлогын байнгын хорооны хамтарсан хуралдаан · “Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн боловсролын өнөөгийн байдал, цаашдын асуудал” сэдвээр Боловсрол, шинжлэх ухааны сайдын мэдээлэл сонсох 10.00 “Жанжин Д.Сүхбаатар” 2 Төсвийн байнгын хороо · Байнгын хорооны тогтоолын төсөл /Цаглавар батлах тухай/ · Төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүд /Улсын Их Хурлын гишүүн Г.Тэмүүлэн нарын 32 гишүүн 2023.01.16-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/ · Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Засгийн газрын тусгай сангийн тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийг дагаж мөрдөх журмын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2022.12.21-ний өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/ 11.00 “Их Эзэн Чингис хаан” 3 Нийгмийн бодлогын байнгын хороо · Байнгын хорооны тогтоолын төсөл /Цаглавар батлах тухай/ · Байнгын хорооны тогтоолын төсөл /Эрүүл мэндийн даатгалын Үндэсний зөвлөлд нэр дэвшигчийн мэдлэг, мэргэшил, ур чадвар, ёс зүй, туршлагын талаар мэргэжлийн, хараат бус дүгнэлт гаргах үүрэг бүхий хараат бус шинжээчийг томилох тухай/ · Байнгын хорооны тогтоолын төсөл /Аж ахуй эрхлэгч эмэгтэйчүүдийн эдийн засаг дахь оролцоог нэмэгдүүлэх тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсэг байгуулах тухай/ · Хүүхдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах, сурах, ажиллах эрхийг хангах, дотоод орчин дахь агаарын чанарын стандартыг хэрэгжүүлэх хүрээнд 2022.06.27-ны өдөр зохион байгуулсан хяналтын сонсголын тайлан сонсох · Төрөөс олгох урамшууллаас нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл суутган төлөх тухай хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн Ц.Туваан нарын 10 гишүүн 2022.06.29-ний өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/ 11.30 “Жанжин Д.Сүхбаатар” 4 Эдийн засгийн байнгын хороо · Байнгын хорооны тогтоолын төсөл /Цаглавар батлах тухай/ · Аялал жуулчлалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2022.11.28-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/ · Төмөр замын тээврийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2023.01.10-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/ 14.00 “Их Эзэн Чингис хаан” 5 Үйлдвэржилтийн бодлогын байнгын хороо · Аж үйлдвэрийн сэргэлтийн талаар Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд болон Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын мэдээлэл сонсох 14.30 “Үндсэн хууль”


ЛХАГВА ГАРАГ /2023.04.05/

Д/Д ХУРАЛДААН ХЭЛЭЛЦЭХ АСУУДАЛ ЦАГ ТАНХИМ 1 Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо · Байнгын хорооны тогтоолын төсөл /Цаглавар батлах тухай/ · Гэрийн тэжээвэр амьтны тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /УИХ-ын гишүүн Б.Энхбаяр нарын 3 гишүүн 2022.09.26-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/ · Хүнс, хөдөө аж ахуй, газар тариалангийн салбарын цаг үеийн нөхцөл байдлын талаар Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын мэдээлэл сонсох 10.00 “Их Эзэн Чингис хаан” 2 Төрийн байгуулалтын байнгын хороо · Төрийн албаны зөвлөлийн 2021, 2022 оны тайлан сонсох · Бусад 11.00 “Жанжин Д.Сүхбаатар” 3 Сонгогчийн нэрсийн жагсаалт, бүртгэлийн хяналтын дэд хороо · Иргэний бүртгэлийн өнөөгийн байдал, тулгамдаж буй асуудлын талаар холбогдох байгууллагуудын мэдээлэл сонсох 14.00 “Үндсэн хууль”

Хуваалцах