Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Улс төр

УИХ: Байнгын болон дэд хороод ирэх долоо хоногт...

Монгол Улсын Их Хурлын байнгын болон дэд хороодын ирэх долоо хоногт /2022.04.05-2022.04.06/ хуралдах хуралдааны тов, хэлэлцэх асуудлын талаарх мэдээллийг та бүхэнд хүргэж байна.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 2 минут
УИХ: Байнгын болон дэд хороод ирэх долоо хоногт...
УИХ: Байнгын болон дэд хороод ирэх долоо хоногт.... Зураг: МҮОНРТ

Монгол Улсын Их Хурлын байнгын болон дэд хороодын ирэх долоо хоногт /2022.04.05-2022.04.06/ хуралдах хуралдааны тов, хэлэлцэх асуудлын талаарх мэдээллийг та бүхэнд хүргэж байна.


МЯГМАР ГАРАГ /2022.04.05/

БАЙНГЫН ХОРООНЫ ХУРАЛДААН 10.00 Хууль зүйн байнгын хорооны хуралдаан: Хэлэлцэх асуудал: · Зөрчлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн Т.Энхтүвшин нарын 6 гишүүн 2022.03.24-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/ · Байнгын хорооны тогтоолын төсөл /04 дүгээр сарын хэлэлцэх асуудлын цаглавар батлах тухай/ “Жанжин Д.Сүхбаатар” танхимд 14.00 Эдийн засгийн байнгын хорооны хуралдаан: Хэлэлцэх асуудал: · Эрдэнэсийн сангийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Улсын Их Хурлын гишүүн С.Бямбацогт нарын 4 гишүүн 2020.01.13-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/ · “Хөшигийн хөндийн эдийн засгийн чөлөөт бүс байгуулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2022.01.17-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/ “Жанжин Д.Сүхбаатар” танхимд


ЛХАГВА ГАРАГ /2022.04.06/

БАЙНГЫН, ДЭД ХОРООНЫ ХУРАЛДААН 10.00 Хөнгөн үйлдвэрлэлийн хөгжлийн дэд хорооны хуралдаан: Хэлэлцэх асуудал: · Малын гаралтай түүхий эд, бүтээгдэхүүний баталгаажуулалт, хүнсний аюулгүй байдлыг хангах болон Сүүний нийлүүлэлтийг нэмэгдүүлэх чиглэлээр авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар мэдээлэл сонсох · Дэд хорооны тогтоолын төсөл /Ажлын хэсэг байгуулах тухай/ “Их Эзэн Чингис хаан” танхимд 11.00 Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаан: Хэлэлцэх асуудал: · Тагнуулын байгууллагын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2022.03.04-ний өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг, хаалттай/ “Жанжин Д.Сүхбаатар” танхимд 14.00 Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны хуралдаан: Хэлэлцэх асуудал: · Хаврын тариалалтын бэлтгэл ажлын талаарх Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын мэдээлэл сонсох · Ус бохирдуулсны төлбөрийн тухай хуулийн хэрэгжилтийн талаарх Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын мэдээлэл сонсох · Ойн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2022.03.28-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/ “Их Эзэн Чингис хаан” танхимд

Хуваалцах