УИХ: Байнгын болон дэд хороодын хуралдаан болно
Монгол Улсын Их Хурлын байнгын болон дэд хороодын өнөөдөр /2022.05.03/ хуралдах хуралдааны тов, хэлэлцэх асуудлын талаарх мэдээллийг та бүхэнд хүргэж байна.
Мэдээллийн алба

Монгол Улсын Их Хурлын байнгын болон дэд хороодын өнөөдөр /2022.05.03/ хуралдах хуралдааны тов, хэлэлцэх асуудлын талаарх мэдээллийг та бүхэнд хүргэж байна.
БАЙНГЫН, ДЭД ХОРООНЫ ХУРАЛДААН 10.00 Эдийн засгийн байнгын хорооны хуралдаан: Хэлэлцэх асуудал: · Далай ашиглах тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2019.10.17-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/ · Үндэсний статистикийн хорооны 2021 оны үйл ажиллагааны тайланг хэлэлцэх “Их Эзэн Чингис хаан” танхим 12.00 Тогтвортой хөгжлийн зорилгын дэд хорооны хуралдаан: Хэлэлцэх асуудал: · Дэд хорооны тогтоолын төсөл /Зөвлөл байгуулах тухай/ “Их Эзэн Чингис хаан” танхим НЭР ДЭВШИГЧИЙН СОНСГОЛ 10.00 Хууль зүйн байнгын хороо зохион байгуулна: Хэлэлцэх асуудал: · Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын болон Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх асуудал эрхэлсэн гишүүнд нэр дэвшигчтэй хийх томилгооны сонсгол “Жанжин Д.Сүхбаатар” танхим


















